Бэлчээр эрдэнэ төсөл

Энэ нь малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийн нөхцөлийг сайжруулах, эдийн засгийн хэмнэлт гаргах зэрэг хэд хэдэн давуу талтай. Энэхүү ажлыг Гурван талт зөвлөлөөр хэлэлцэж тохирсон МАА-н үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд “Оюу толгой” ХХК-иас зохион байгуулсан бөгөөд төслийг “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн санхүүжилтээр хамтран хэрэгжүүлсэн. Худагт төхөөрөмж суурилуулах малчдын хүсэлтийг Ханбогд сумын ЗДТГ-аас нэгтгэн, хүргүүлсэн. Ийнхүү Ханбогд сумын нутагт байршилтай 10 худгийг тоноглосноор нийт 45 малчин өрх болон тэдний 13,601 толгой малын ундны усны нөхцөл сайжирч байгаа юм.

Санал болгох мэдээ