Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн хамтаран мэдээлэл

Үргэжлэх хугацаа:
Хурлын шийдвэр оруулсан огноо: 02/03/2021 12:00 байна

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                                                2021 оны 03-р сарын 02

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн хурлыг 2021 оны 03 дугаар сарын 02-нд хагас онлайн байдлаар зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу толгой компаний төлөөлөл Ковид-19 цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээний дэглэмийг баримтлан иргэдийн хөгжлийн төвийн хурлын танхимд, Оюу толгой компаний зарим төлөөлөл цахимаар оролцлоо.

Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг дэлгэрүүлэн хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.

  • Орон нутгийн 7 малчнаас ирсэн өргөдөл, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Зөвлөлийн шийдвэрийг өргөдөл гаргасан малчдад 2021 оны 03-р сарын 16-ны дотор танилцуулахаар тохиров.  
  • ГТЗ-ын малчдын төлөөллийн үйл ажиллагааны зардалтай холбоотой асуудлыг хэлэлцэж сар тутам үйл ажиллагааны зардлыг гүйцэтгэлээр нь тооцож 2021.01 сараас эхлэн олгохоор шийдвэрлэв.
  • ГТЗ-ын хараат бус нарийн бичгийг сонгон шалгаруулах тендерийн зарласан хугацааг орон нутгийн байгууллагуудыг оролцуулах боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 26 хүртэл сунган зарласан ба орон нутгийн нэг байгууллага оролцох сонирхлоо илэрхийлснийг тендерийн дараагийн алхамд шилжүүлэхээр тохиров.
  • Ханбогд сумын малчдын 20-н гар худгыг засварлах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 03 дугаар сарын 09-нөөс орон нутагт хаалттай хэлбэрээр зарлахаар тохирлоо.

Ханбогд сумын Гурван талт зөвлөл

Санал болгох мэдээ