Малчдын гар худаг сэргээн засварлах ажил хийгдэж байна.

Ханбогд сумын малчдын гомдлыг барагдуулах Гомдлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэхээр тохирсон арга хэмжээнүүдийг “Гурван талт зөвлөл”-өөр гэрээ байгуулсан хийхээр тохирсон олон ажлуудын хүрээнд тус сумын нутагт буй хуучин эвдэрч муудсан худгууд болон зун намрын отрын бүсийг усжуулах зорилгоор малчдын гар худгийг сэргээн завсарлаж ажлыг  хийж гүйцэтгэж эхэлсэн болно. Энэхүү ажлыг анх 2019 онд Ханбогд сумын  4 багийн иргэдийн хурлаар хэлэлцэж баг тус бүрээс 5 худгийг сонгож нийт 20 гар худгийг Ханбогд сумын малчдын 5 хоршоо, 1 төрийн бус байгуулагатай хамтран гүйцэтгэж, гүйцэтгэлийн зардлын талыг худаг эзэмшигч, талыг нь Оюу толгой компаниас санхүүжүүлэн хэрэгжүүлж байсан билээ. Тус ажлыг малчдын хоршоо, төрийн бус байгууллагаар хийж гүйцэтгүүлсэн нь цаашид гар худаг сэргээн завсарлах ажлыг нь чадавхи сайжруулах, хороо бууц, худаг завсрын баг бүрдүүлэх, энэ чиглэлийн ажлуудыг орон нутаг өөрсдөө гүйцэтгэдэг байх зэрэг үйл ажиллагаатай уялдуулах хэрэгжүүлсэн юм. 2020 онд энэхүү ажлыг цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор “Гурван талт зөвлөл”-өөс шийдвэрлэсний дагууд Оюу толгой компаниас орон нутагт тендер зарлаж орон нутгийн “Хан жавхлант” компани шалгарч ажил гүйцэтгэх гэрээг захиалагч, гүйцэтэгч, санхүүжүүлэгч 3 тал хамтран ажиллаж гэрээ байгуулан 8 сарын 13-ний өдрөөс эхэлж Жавхлант багийн нутгаас эхлэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар нийт 19 худгийг сэргээн засварлаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 95%-тай явагдаж байна. Жавхлант, Гавилууд багийн нутаг буй сэргээн засварласан гар худаг сумын Засаг даргын тамгын газраас томлигдсон ажлыг газар дээр гүйцэтгэлийг шалгаж хүлээж аваад байна. Худгийг засвар хийх явцад худаг эзэмшигч малчдыг байлцуулж байгаа бөгөөд гүйцэтгэлийн чанарт тэдний саналыг бичгээр баталгаажуулан авч байна.

Хэрэгжсэн огнооГүйцэтгэгчСанхүүжүүлэгч
120195 хоршоо, 1 төрийн бус байгууллагаХудаг эзэмшигч, Оюу толгой ХХК
22021 оны 2 улиралХан жавхлант компаниОюу толгой ХХК
32021 оны 4 улирал ажил эхэлнэБотгон хөөвөр компаниОюу толгой ХХК

Д.Намсрай: Жавхлант багийн малчин

“Манай Салаагийн худгийг “Хан жавхлант” компани сэргээн завсарлаж, хуучин хайлаас, модоор хашсаныг сольж цементэн кольцо суулгаж эргүүлэн чанар сайтай хийц гүйцэтгэж өгсөнд талархаж байна.

Жавхлант багийн нутаг дахь Салаагийн худаг

Х.Отгонтэнгэр: Жавхлант багийн Шавагийн худгийг сэргээн засварлаж их сайхан болгож өгсөн, сэтгэгдэл маш өндөр байна.

Жавхлант багийн нутаг дахь Шавагийн худаг. Эзэмшигч И.Батдорж
Жавхлант багийн нутагт дахь Хар овоогийн худаг

Санал болгох мэдээ