Малчдын тогтвортой амжиргааг дэмжих төсөл

2017 онд “Оюу толгой” ХХК-иас санаачилан малчдын тогтвортой амьжиргааг дэмжих сургалтыг зохион байгуулж нийт 92 малчин хамрагдаж байна. Тэдгээр малчдын зарим төлөөлөл нь сайн дураараа нэгдэж дараах 4 чиглэлээр төсөл боловсруулж “Оюу толгой” компаниас эдгээр төслүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь зориулж 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосноор хэрэгжиж эхэлсэн байна.

Төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор “Хөгжлийн шийдэл” ТББ гэрээгээр хамтран ажиллаж, сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч байна.

Төсөлд одоогийн байдлаар Ханбогд сумын Жавхлант, Баян, Номгон, Гавилууд байгийн нийт 49 өрх хамрагдаж төслийн үр шимийг хүртэж, маш завгүй ажиллаж, хөдөлмөрлөж байна.

Тухайн малчид төслөө хэрэгжүүлэхдээ хоршоо, нөхөрлөл, компани байгуулан ажиллаж байгаа үр дүнгээ өгч байна.

  • Газар тариалангийн төсөл – “Энергийн ундарга” хоршоо    
  • Махны чиглэлийн Ангус үхэр үржүүлэх төсөл – “Үнээгийн говь” хоршоо
  • Оёдлын төсөл – “Говь Хан Уран” компани
  • Хонины төсөл – “Гавилууд шилмэл сүрэг” хоршоо

Газар тариалангийн төсөл

Малчин өрх нэгдэж “Энергийн ундарга” хоршоог үүсгэн байгуулсан. 3га ил талбай болон 6*20 хэмжээтэй 5 хүлэмжинд хүнсний ногоо тариалж, Оюу Толгой ХХК болон орон нутгийн дэлгүүрүүдэд ханган нийлүүлж байна. Оюу толгой ХХК-иас тогтвортой амжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж, хүлэмж худалдан авах санхүүжилт олгосон.

Төслийн багийнхан хүлэмж байгуулан хүнсийн ногоо тариалж байна
Гавилууд багийн малчин Ш.Ганбат өөрийн эзэмшилийн худаг дээр төрөл бүрийн ногоо тарьж байна.
Хүлэмж дотор
Малчин Ш.Ганбат эрдэнэ шиш тариалан худалдан борлуулж эхэлжээ

Оёдлын төсөл

“Говь Хан Уран” оёдлын компани нь 12 хувьцаа эзэмшигчтэй, 2018 оноос хойш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлүүлж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл болон тусгай зориулалтын хувцас, оффисын болон өдөр тутмын хувцас, үндэсний хувцас оёж зах зээлд нийлүүлж байна. “Оюу Толгой” компанид хөдөлмөр хамгааллын хувцас, баяжмалын дээжний уутыг ханган нийлүүлэх гэрээ зурснаар байнгын ажлын байртай, орлого тогтвортой болсон бөгөөд 2021 онд “Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэх” тендерийн ээлжит сонгон шалгаруулалтанд тэнцэж ханган нийлүүлэх барааны захиалгаа гүйцэтгэж байна. 2019 онд Колумби улсад зохион байгуулагдсан дэлхийн 70 гаруй улсын төлөөлөгчид оролцдог Залуу Бизнес Эрхлэгчдийн чуулганд оёдлын бизнесийн хурдацтай өсөлт, амжилтаараа компаний захирал Б.Мөнхсүрэн нэр дэвшин өрсөлдөж Олон Улсын оны шилдэг залуу бизнес эрхлэгчээр шалгарсан байна.

Говь Хан уран компаний байр дотор
Шилдэг залуу бизнес эрхлэгч Б.Мөнхсүрэн
Оёдлын үйлдвэрт
Говь Хан уран компанийг үүсгэн байгуулагч малчин эмэгтэйчүүд

Ангус үхэр үржүүлэх төсөл

Махны чиглэлийн Ангус үхэр үржүүлэх төслийг 14 гишүүнтэй “Үнээгийн говь” хоршоо байгуулсан ажиллаж байна. Тус хоршоо нь махны чиглэлийн АНГУС үүлдрийн бухан бярууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах “Гацуурт” ХХК-ийн үхэр сүргээс 8 толгойг худалдан авчирч 2018 онд 40-50 орчим эрлийз төл хүлээн авахаар ажиллаж байна.

Ангус үүлдэрийн анхны тугал
Ангус үүлдэрийн бух, Галбын говьд идээшиж байна.
Төслийн багийнхан Оюу толгой компаний удирдлагуудтай уулзалт зохион байгуулав

Гавилууд хонины аж ахуйн төсөл

“Гавилууд шилмэл сүрэг” хоршоог Ханбогд сумын малчид 2019 онд 13 гишүүнтэйгээр хамтран байгуулагдсан билээ. Тус хоршоонд бүртгэлтэй өрхүүд “Оюу толгой” ХХК-иас тогтвортой амжиргааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 455 толгой Гавилууд хэвшлийн хонийг худалдан авчээ. Гавилууд хэвшлийн хонь дунджаар 5.3-7.8%-иар илүү жинтэй Улсын хэмжээнд 4 дүгээрт орох өндөр үзүүлэлттэй хонь юм. Ханбогд суманд ойролцоогоор 20,000 толгой илүү нугаламт хонь бэлчээрлэж байгаа гэсэн тооцоо байдаг.

Гавилууд шилмэл сүргийг ялгаж хэмжиж буй
Гавилууд шилмэл сүрэг хоршооны уулзалт

Санал болгох мэдээ