ГТЗ-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдав

ГТЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар тусгагдсан юм. Уг сургалт есдүгээр сарын 5-ны өдөр Тэрэлжид зохиогдлоо.

Хувь хүний манлайлал, Талуудын хамтын ажиллагаа, тэгш оролцоог хангахын ач холбогдол, зарчим зэрэг бүлэг сэдвийн хүрээнд – Хувь хүний зан чанарын үнэлгээ, – Цаг төлөвлөлт, – Сэтгэл хөдлөлөө удирдах болон дасан зохицох чадвар, – Төлөөлөх, төлөөлүүлэхийн зарчим, – Бусдын эрх ашгийг хамгаалах, – Хамтын шийдвэр гаргалт, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх сэдвүүд сургалтын агуулгад багтсан юм.

ТНЗ-ийн сургагч багш, “Бидний оролцоо нөлөөлөл” ТББ-ын тэргүүн, Үндэсний сургагч багш Ж.Чанцалдулам, ADRA Mongolia Органик ХАА-н түншлэл төслийн Бизнесийн зөвлөх, сургагч багш Б.Байгалмаа нар сургагч багшаар ажиллалаа.

Түүнчлэн ГТЗ-ийн Эвлэрүүлэн зуучлагч, зөвлөхөөр ажиллаж байсан Б.Нандинчимэг сургалтад оролцож, “Гурван талт зөвлөлийн үйл ажиллагааны үр дүн ба анхаарах асуудлууд” сэдвээр туршлага хуваалцаж, санал солилцсон юм.

Санал болгох мэдээ