Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Үргэжлэх хугацаа: Дууссан
Хурлын шийдвэр оруулсан огноо: 22/03/2023 12:00 байна

Ханбогд сум                                                                   2023 оны гуравдугаар сарын 22

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 03 дугаар сарын 21, 22-ны өдөр Иргэдийн хөгжлийн төвд танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл, Оюу Толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтэн, “QMC” судалгааны байгууллага, “Мөнх ногоон Галба” ТББ, Ханбогд сумын “Ахмадын хороо”-ны төлөөллүүд оролцлоо.

Хурлаар хөтөлбөрт тусгагдсан дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  • Оюу толгой уурхайн хүдрийн хаягдал хадгалах байгууламжийн бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцох зөвлөгөөний хөтөлбөрийн төсөл, оролцогчдын урьдчилсан жагсаалттай танилцаж, талууд санал солилцлоо.
  • Малчны зах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулахыг дэмжив.
  • Оюу толгой төслийн гүний уурхайн суултын бүс түүний болзошгүй нөлөөллийн талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өгөв.  
  • “Мөнх ногоон Галба” ТББ-ын үйл ажиллагаа, хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөрийн талаар танилцуулга сонслоо.  
  • “Ундайн голын өв соёл” төслийг хэрэгжүүлэхэд мөрдөж ажиллах журам боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинээр томиллоо.
  • Усны менежментийн асуудалтай холбоотой нэгдсэн хурал зохион байгуулах бэлтгэл ажил хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг шинээр байгуулав.
  • Манлай-Оюутолгой чиглэлийн сайжруулсан шороон замын одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, нөхөн сэргээлтийн төлөвлөлт гаргахаар тохиров.
  • 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж байгаа Ханбогд сумын малчин өрхийн (шалгуур хангасан) оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг Оюу толгой компаниас олгохоор шийдвэрлэлээ.

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛ

Санал болгох мэдээ