Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн хамтарсан мэдээлэл

Үргэжлэх хугацаа:
Хурлын шийдвэр оруулсан огноо: 28/10/2020 12:00 am

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                                         2020 оны 10-р сарын 28

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн  (ГТЗ) хурал 2020 оны 10 дугаар сарын 27, 28-нд Иргэдийн хөгжлийн төвд боллоо. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл болон Оюу толгой компаний төлөөлөл, мөн зөвлөлийн гишүүдэд нэмэлт мэдээлэл өгөх зорилгоор Мөнх Ногоон Галба ТББ-ийн 4 ажилтан, Ханбогд сумын Малын эрүүл мэндийн төвийн 3 ажилтан энэ удаагийн хуралд оролцлоо.

Энэ удаагийн хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг дэлгэрүүлэн хэлэлцэж дараах шийдлүүдийг гаргав.

  • Оюу толгой компаний Байгаль орчны хэлтэс 2020 оны ажлын тайлангаа танилцууллаа,  
  • Оюу толгой уурхайн Хаягдлын сан дээр Мөнх ногоон галба ТББ -ын мониторингийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж баталлаа.
  • Малын эрүүл мэндийн төвийн мэргэжлийн үйл ажиллагаа эхэлж байгаа мэдээлэлтэй танилцав.
  • Ханбогд сумын мал сүрэгт хийгдэх өвчлөлийн суурь судалгааны төслийн мэдээлэлтэй танилцав.
  • 2020 онд баг бүрт 5 гар худаг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах шийдвэрийг гаргав.
  • Малчны зах, Мал нядалгааны зам төслүүдийг малчдаас гарсан саналын хувилбарын дагуу ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлав.
  • Бэлчээрийн нөөцийн зураглал гаргаж, уг зураглалд тулгуурлан шинээр гаргах уст цэгийг тогтоох, малчдаас санал авах.
  • Малчдаас ирсэн 2 өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэв.
  • Тэжээлийн ургамал тариалах төслийн оронд хэрэгжүүлэх төсөл дээр талууд хувилбар боловсруулан танилцуулахаар тохиролцов.
  • ГТЗ-н Мэдээлэл харилцаа холбоо, олон нийтийн сүлжээнд  мэдээ оруулах үйл ажиллагааг удирдах журмын төслийг хэлэлцэв
  • ГТЗ-ийн Вэбсайтын ерөнхий бүтэц, загварыг хэлэлцэв
  • ГТЗ-н ашиг сонирхолын зөрчлийг удирдах журмын төслийг хэлэлцэж баталлаа

Ханбогд сумын Гурван талт зөвлөл

Санал болгох мэдээ