Бэлчээрийн чанар, ашиглалтын үнэлгээг хийх “Бэлчээр-эрдэнэ” төсөл хэрэгжиж байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн гэрээний дагуу малчдын гүн өрмийн худагт инженерийн шийдэл бүхий нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн төхөөрөмж суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлж орон нутагт хүлээлгэн өгсөн. Гүн өрмийн худагт суурилуулсан төхөөрөмж нь байгальд ээлтэй, ашиглалтын зардал багатай сүүлийн үеийн технологи бөгөөд усыг 34-80 метрийн гүнээс 1 секундэд дунджаар 1 литр ус татах хүчин чадалтай

Ханбогд сум
Зураг 2

Энэ нь малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, бэлчээрийн усан хангамжийн нөхцөлийг сайжруулах, эдийн засгийн хэмнэлт гаргах зэрэг хэд хэдэн давуу талтай. Энэхүү ажлыг Гурван талт зөвлөлөөр хэлэлцэж тохирсон МАА-н үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд “Оюу толгой” ХХК-иас зохион байгуулсан бөгөөд төслийг “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн санхүүжилтээр хамтран хэрэгжүүлсэн. Худагт төхөөрөмж суурилуулах малчдын хүсэлтийг Ханбогд сумын ЗДТГ-аас нэгтгэн, хүргүүлсэн. Ийнхүү Ханбогд сумын нутагт байршилтай 10 худгийг тоноглосноор нийт 45 малчин өрх болон тэдний 13,601 толгой малын ундны усны нөхцөл сайжирч байгаа юм

Санал болгох мэдээ