Малчдын гомдолыг барагдуулах гэрээний хэрэгжилт

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн  талууд болох Ханбогд сумын засаг захиргаа, Ханбогд сумын малчид, “Оюу толгой” компани хамтран 2017 оны 5 дугаар сарын 9-нд Малчдын гомдол барагдуулах хоёр багц гэрээ байгуулсан. Энэхүү хоёр Гэрээнд бэлчээр, ус, нөхөн олговор, Ундайн голын асуудлаар нийтдээ 59 асуудлыг шийдэхээр тусгасан ба  гэрээний хэрэгжилт 2020 оны 08 сарын байдлаар 69% гүйцэтгэлтэй явагдаж байна.

Гэрээгээр тохирсон ажлуудын гүйцэтгэлийн үзүүлэлт

Гурван талт зөвлөл нь Гэрээнд тохирсон ажлыг хэрэгжүүлэхийн тулд 2004, 2011 оны нөхөн олговрын хөтөлбөртэй холбоотой  малчдын нэхэмжлэлийг шийдвэрлэх үүрэг бүхий Нөхөн олговрын нэхэмжлэлийн хорооны (Нэхэмжлэлийн хороо) үүргийг 2017 оны 6-р сараас 2019 оны 3-р сарын хугацаанд гүйцэтгэсэн.. Нийт 235 малчин өрхийн нэхэмжлэлийг хүлээн авч, шалгуур хангасан 160 өрхтэй “Оюу толгой” компаниас нийт 3.6 тэрбум гаруй төгрөгийн дүн бүхий нөхөн олговрын гэрээ байгуулсан.

Хөөн хэлэлцэхээр нөхөх олговорт хамрагдсан өрхийн тоо (багаар)

Оюу толгой компанийн Нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговорын төлөвлөгөөний дагуу 2011 оны нөхөн олговрын  хөтөлбөрийн хэрэгжилтийн Үр дүнгийн үнэлгээг хөндлөнгийн, хараат бус судалгааны “Интэрсошиал консалтинг” байгууллагын олон улсын судлаачдын баг 2018 онд гүйцэтгэсэн. Үнэлгээнд тус хөтөлбөрт хамрагдсан 88 малчин өрхийн амьжиргаанд гарсан өөрчлөлтийг 2011-2017 оноор харьцуулан шинжсэн ба амьжиргааны түвшин нь өөрчлөгдөөгүй (4) болон амьжиргааны түвшин нь 2011 оны үеэс буурсан (7) нийт 11 өрхийн амьжиргааг сайжруулах хөгжлийн төлөвлөгөө боловсруулан ажиллах зөвлөмж гарсан. Зөвлөмжийн дагуу Оюу толгой компаниас эдгээр 11 өрхөд нийт 159,5 сая төгрөгийн дэмжлэгийг мал худалдан авах болон өрхийн бизнес эрхлэхэд зориулан олгосон.

Амьжиргаанд гарсан өөрчлөлтийн үзүүлэлт

Санал болгох мэдээ