Хайгуулын зарим цооногуудыг орон нутагт хүлээлгэж өгөв

Ханбогд сумын нутагт дахь Галбын говь, Гүний хоолой дагууд Оюу толгойн төслийн усны хайгуул судалгааны зорилгоор өрөмдсөн цооногуудыг битүүмжилж бөглөх ажлыг зохион байгуулах явцад орон нутгийн малчдын хүсэлтээр бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар ашиглах боломжтой 21 цооногийг Ханбогд сумд хүлээлгэн өгөөд байна. Мөн Ханбогд сумын усан хангамжийг сайжруулах хайгуул, судалгааны зорилгоор өрөмдсөн 54 цооногийг орон нутагт хүлээлгэж өгөөд байна.

Санал болгох мэдээ