ХАРААТ БУС НАРИЙН БИЧГИЙН ГАЗАРТАЙ БОЛОВ

ГТЗ-ийн дүрмийн 6 дугаар бүлэгт тусгагдсаны дагуу талуудын хараат бус байдал, тэгш оролцоо, үйл ажиллагааны зохион байгуулалт, ил тод байдлыг хангах үүднээс ГТЗ-ийн Хараат бус нарийн бичгийн газраар “Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ шалгарч, 2022 оны 01 сараас эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь 2015 онд Монголын уул уурхайн тэргүүлэгч компаниудын тогтвортой хөгжил, байгаль орчин, орон нутгийн харилцаа, нийгмийн хариуцлагын мэргэжилтнүүдийн санаачлагаар байгуулагдсан ашгийн бус нийгэмд үйлчлэх ТББ болно. Тогтвортой хөгжил,
хариуцлагатай уул уурхайн үзэл санаа, зарчмыг сурталчлан таниулах чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус зөвлөл уул уурхайн салбарын тэргүүлэх зөвлөх, мэргэжилтнүүд болон уул уурхай, эдийн засгийн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчдийн багтай.
Үйл ажиллагааны чиглэл:
• Олон улсын болон үндэсний сайн жишиг, холбогдох стандартуудыг нэвтрүүлэх, гарын авлага боловсруулах,
мөн бүх талуудад чиглэсэн сургалтууд зохион байгуулах
• Тогтвортой хөгжил, уул уурхай, эдийн засаг, нийгмийн хариуцлагын стратегийн чиглэлээр мэргэшүүлэх,
чадавхижуулах, гэрчилгээжүүлэх сургалтууд зохион байгуулах,
• Тогтвортой хөгжил ба Уул уурхайн салбарын нөлөөлөл болон бусад асуудлаар судалгаа, шинжилгээ хийх,
зөвлөмж боловсруулах, судалгааны үр дүнд үндэслэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулах,
• Тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийн харилцаа, олон нийтийн харилцааны
стратеги боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх,
• Орон нутгийн харилцаа, Компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр үндэсний сайн туршлагуудыг сурталчлан таниулах

Цахим хуудас: http://www.cssmongolia.org/

Санал болгох мэдээ