Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Үргэжлэх хугацаа: Үргэжилж байгаа
Хурлын шийдвэр оруулсан огноо: 04/11/2022 12:00 am

Ханбогд сум                                                              2022 оны арван нэгдүгээр сарын 03

Ханбогд сум 2022 оны 11 дүгээр сарын 03Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл, Оюу Толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтэн, Хаягдлын сан хариуцсан ахлах мэргэжилтэн, “Женерал лайтс” ХХК-ны төлөөлөл, “Бат сэтгэл” ХХК-ны төлөөллүүд оролцлоо.Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.

📙Хаягдал хадгалах байгууламжийн шүүрлийн асуудалтай холбоотой Ханбогд сумын төвд зохион байгуулах нэгдсэн хурлын бэлтгэл ажлыг Оюу толгой компани хариуцах, хуралд оролцогчдод мэдээлэл хүргэх ажлыг Гурван талт зөвлөлийн талууд хариуцах;

📙 Хаягдал хадгалах байгууламжийн шүүрлийн асуудлаар Оюу Толгой компани Ундайн голын дагуух малчин өрхүүдэд биечлэн мэдээлэл өгч, Ханбогд сумын Жавхлант багийн иргэдийн Нийтийн Хуралд дэлгэрэнгүй танилцуулах;

📙Оюу Толгой-Дэлийн бууц хүртэлх сайжруулсан замд тоос дарах бодис цацах үед автомашины хөдөлгөөнийг түр зохицуулах, маршрутын бус хүнд даацын автомашины зорчих хөдөлгөөнд хяналт тавих тал дээр орон нутгийн Засаг захиргаа, Оюу толгой компани хамтран ажиллах;

📙 Оюу толгой компани Оюу Толгой-Дэлийн бууц хүртэлх сайжруулсан замыг байнгын бүтэн усалгаатай болгох;

📙“Ундайн голын өв соёл” ахмадын төслийг 3 жилийн хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүжилтийг 50 хувиар нэмэгдүүлэх;

📙Оюу толгой төслийн усны хайгуулын зориулалтаар өрөмдсөн цооногуудаас 2022 онд битүүмжлэхээр төлөвлөсөн 29 цооногоос 3 цооногийг малчдын хүсэлтийг харгалзан орон нутагт хүлээлгэн өгөх

📙Малчдын гомдол барагдуулах гэрээ №1, гэрээ №2-ын хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх ажлын даалгаврыг эцэслэх

📙 2022 онд хийхээр төлөвлөсөн малчдын 16 гар худаг сэргээн засварлах болон бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлэх зориулалттай 8, ногоон байгууламжийн зориулалттай 3 гүн өрмийн худаг гаргах ажлын явцын мэдээлэлтэй танилцлаа.

📙 Дундын хоршоог үүсгэн байгуулахтай холбоотой зохион байгуулагдсан хурлууд болон гарсан үр дүнтэй танилцаж, Гурван талт зөвлөлөөс тодорхой саналуудыг ажлын хэсэгт хариуцуулав.

📙Төмөр замын судалгааны ажлын танилцуулгыг Оюу толгой компани хийв.

📙 Малчдын гүн өрмийн 22 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн тоног төхөөрөмж суурилуулах, малчдын 257 хороо, бууц засварлах ажлын гүйцэтгэлийн тайланг сонсов. ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛ

Санал болгох мэдээ