Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн Хамтарсан мэдээлэл

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН

ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                             2024 оны долоодугаар сарын 17

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл болон шинээр сонгогдсон Малчдын төлөөллүүд оролцлоо.

Хурлаар:

  • ГТЗ-ийн үүсэл, хөгжлийн үе шатууд, үйл ажиллагааны товч танилцуулга болон “Гурван талт зөвлөлийн дүрэм”, “Гурван талт зөвлөлийн үйл ажиллагаанд ашиг сонирхлыг удирдах журам”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”, “Хэвлэн нийтлэх, малчид, иргэдийн санал, сэтгэгдэлд хариу өгөх журам” зэрэг зөвлөлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөгдөж буй баримт бичгүүдтэй тус тус танилцлаа.  
  • “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-ний хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлуудыг тодотгов.
  • ГТЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл солилцож, зарим ажлын хэсгүүдийг шинэчлэн байгууллаа.

Ханбогд сумын Гурван талт зөвлөл

← Back