Онцлох

ТӨЛӨГИЙН ТАЛД БЭЛЧЭЭР САЙЖРУУЛАХ АЖЛЫН ҮР ДҮНГ ГАЗАР ДЭЭР НЬ ХАМТРАН ҮНЭЛЛЭЭ

Малчдын гомдол барагдуулах гэрээний Хавсралт А-8-д тусгагдсан Төлөгийн талын олон салаа замын нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд Гурван талт зөвлөлийн шийдвэрээр эвдэгдсэн бэлчээрийн талбайг дүйцүүлэн 30га газарт бэлчээр сайжруулах ажлыг хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хүрээнд Оюу толгойн Байгаль орчны хэлтэс Мөнх Ногоон Галба ТББ-тай хамтран 2020-2025 онд 23 га талбайг хашаалж, 22925 суулгацыг 118 малчинтай хамтран тарьсан. […]

Онцлох

Гурван талт зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

Гурван талт зөвлөлийн (ГТЗ) гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, үр дүнтэй харилцааг дэмжих зорилгоор ээлжит сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар оролцогчдын хувь хүний болон багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цогц агуулгыг хамруулсан юм. Сургалтыг Дэйл Карнегийн сургалтын төвийн мастер сургагч багш удирдан явуулж, нийт 6 цагийн турш харилцааны ур чадвар, хувь хүний үнэ […]

Онцлох

Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2026.06.10-ны өдөр зохион байгуулав.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүд дундын хоршооны хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай төслийн талбайд газар дээр нь танилцав. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Хаягдал хадгалах байгууламж орчмын ус, хөрс, агаарын чанарыг үнэлэх судалгааны ажлын төлөвлөгөөг зөвлөлд танилцууллаа. Малчдын төлөөллийн гишүүдийн Гурван талт зөвлөлд ажилласан сүүлийн хоёр жилийн үйл ажиллагаа, үр дүнг дүгнэв. Малчдын гомдол барагдуулах […]

Онцлох

ЗАЛУУ МАЛЧДЫН ТУРШЛАГА СУДЛАХ АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Гурван талт зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Залуу малчин” хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын 40 малчин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд, Баруун сөнөд, Авга хошуудаар 6 өдрийн турш туршлага судлах аялалд хамрагдлаа. Малчид ӨМӨЗО-ны мал аж ахуй болон сүү, цагаан идээ боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Хар […]