Ханбогд сумын малчдын гомдлыг барагдуулах Гомдлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэхээр тохирсон арга хэмжээнүүдийг “Гурван талт зөвлөл”-өөр гэрээ байгуулсан хийхээр тохирсон олон ажлуудын хүрээнд тус сумын нутагт буй хуучин эвдэрч муудсан худгууд болон зун намрын отрын бүсийг усжуулах зорилгоор малчдын гар худгийг сэргээн завсарлаж ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн болно. Энэхүү ажлыг анх 2019 онд Ханбогд сумын 4 […]
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн талууд болох Ханбогд сумын засаг захиргаа, Ханбогд сумын малчид, “Оюу толгой” компани хамтран 2017 оны 5 дугаар сарын 9-нд Малчдын гомдол барагдуулах хоёр багц гэрээ байгуулсан. Энэхүү хоёр Гэрээнд бэлчээр, ус, нөхөн олговор, Ундайн голын асуудлаар нийтдээ 59 асуудлыг шийдэхээр тусгасан ба гэрээний хэрэгжилт 2020 оны 08 сарын байдлаар 69% […]
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн талууд болох Ханбогд сумын Засаг захиргаа, Ханбогд сумын малчид, “Оюу толгой” компани хамтран 2017 оны 5 дугаар сарын 9-нд Малчдын гомдол барагдуулах хоёр багц гэрээ байгуулсан. Энэхүү 2 гэрээнд малчдын худаг, усстай холбоотой нийт 7 асуудлыг шийдэхээр гэрээнд тусгасан бөгөөд тухай ажлын хэрэгжилт нь 2021 оны байдлаар 61%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна […]
Ханбогд сумын нутагт дахь малчдын 10 худгийг сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийг амжилттай суурьлуулж, тоноглосноор нийт 45 малчин өрх болон тэдний 13,601 толгой малын ундны усны нөхцөл сайжирсан байна. Төсөл хэрэгжүүлэгч: “Тийсс хишиг арвин жейви” ХХК Нийт төсөв:150 сая төгрөг
Ханбогд сумын нутагт дахь Галбын говь, Гүний хоолой дагууд Оюу толгойн төслийн усны хайгуул судалгааны зорилгоор өрөмдсөн цооногуудыг битүүмжилж бөглөх ажлыг зохион байгуулах явцад орон нутгийн малчдын хүсэлтээр бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар ашиглах боломжтой 21 цооногийг Ханбогд сумд хүлээлгэн өгөөд байна. Мөн Ханбогд сумын усан хангамжийг сайжруулах хайгуул, судалгааны зорилгоор өрөмдсөн 54 цооногийг орон нутагт […]
2017 онд “Оюу толгой” ХХК-иас санаачилан малчдын тогтвортой амьжиргааг дэмжих сургалтыг зохион байгуулж нийт 92 малчин хамрагдаж байна. Тэдгээр малчдын зарим төлөөлөл нь сайн дураараа нэгдэж дараах 4 чиглэлээр төсөл боловсруулж “Оюу толгой” компаниас эдгээр төслүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь зориулж 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосноор хэрэгжиж эхэлсэн байна. Төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад […]
2018 оны 11 дүгээр сард Гурван талт зөвлөлөөс гомдол барагдуулах ажиллагааны хэрэгжилт хангалттай гэж дүгнэсний үндсэн дээр зөвлөлийн үйл ажиллагаа цаашид Омбудсмэний газрын эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо, хяналтгүйгээр талуудын итгэлцэл дээр суурилан үргэлжлэх болсон. Малчдын гомдлыг барагдуулах үйл явцад мониторинг хийсэн дүгнэлт, талуудын сэтгэл ханамж зэрэгт үндэслэн Омбудсмэний газар гомдлуудыг албан ёсоор хаасан. Омбудсэний газар, Гурван […]
Жавхлант багийн малчин Б.Намсрайжав “Хан жавхлант” компани манай гар худгийг сэргээн завсарлаж хайлаас модоор хашлагыг сольж цементэн кольцо суулгаж эргүүлэн чанар сайтай хашиж завсарлаж өгсөн. Санаачлагч Гурван талт зөвлөл болон гүйцэтгэгч Ханжавхлант компанид маш их баярлалаа.
2021.10.18 Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн Малчдын гомдол барагдуулах гэрээгээр хийхээр тохирсон ажлын хүрээнд 4 багийн малчдын гар худаг сэргээн завсарлах ажил 2019 оноос тендерийн зарчмаар Оюу толгой компаниас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. 2021 оны 20 гар худаг засварлах тендерийн гүйцэтгэгчээр “Ботгон хөөвөр” компани шалгарч засварын ажлаа эхлүүлээд байна.
Ханбогд сумын малчдын хороо бууцыг засварлах тендрийн зарыг Оюу Толгой компанийн хангамжийн хэлтсийн Оюу тендрийн системд бүртгэлтэй Өмнөговь аймгийн аж ахуй нэгжүүдэд оролцох сонирхлоо илэрхийлэх урилга илгээсэн. Тэндрийн дугаар: RFQ 6000872456 Тендрийн дуусах хугацаа: 2021.10.18-наас хойш 7 хоног Та бүхэн амжиж материалаа бүрдүүлэн өгнө үү. Баярлалаа
Өмнөговь аймаг Ханбогд сум 2022 оны зургаадугаар сарын 16 Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо. Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв. ГТЗ-ийн үүсэл, […]
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жэйкоб Страусхолм 2022 оны 07 дугаар сард Оюу Толгой уурхай, Ханбогд суманд айлчлахтай холбоотой Гурван талт зөвлөлийн хуучин болон шинэ гишүүдийн төлөөллийг 2022.07.14-ний өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ГТЗ-ийн үйл ажиллагаа, “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-т тусгагдсан томоохон ажил, арга хэмжээний хэрэгжилт, цаашид Оюу […]
Гурван талт зөвлөлийн санаачлагаар Малчдын Гомдлыг барагдуулах гэрээний 4.10.4.5-д заасан “Төсөл 5” буюу малчдад хүрэх эрүүл мэндийн үзлэгийг сайжруулах төслийн хүрээнд Эрүүл малчин 3 хөтөлбөр хэрэгжиж байна. Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд үзлэгт хамрагдах нийт 1309 иргэнээс 501 иргэн эхний шатны үзлэгт хамрагдсан бөгөөд дараагийн шатны үзлэгт 30 иргэн тус тус хамрагдаад байна. #Гурван_талт_зөвлөл
Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй төслүүдийн нэг нь хороо бууцыг сэргээх, засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Уг ажлын гүйцэтгэгчээр “Бат сэтгэл” ХХК шалгаран, ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна. Ханбогд сумын 4 багийн нийт 257 малчин өрхийн хороо, […]
ГТЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулахаар тусгагдсан юм. Уг сургалт есдүгээр сарын 5-ны өдөр Тэрэлжид зохиогдлоо. Хувь хүний манлайлал, Талуудын хамтын ажиллагаа, тэгш оролцоог хангахын ач холбогдол, зарчим зэрэг бүлэг сэдвийн хүрээнд – Хувь хүний зан чанарын үнэлгээ, – Цаг төлөвлөлт, – Сэтгэл хөдлөлөө удирдах болон дасан зохицох чадвар, […]
Энэ сарын 16,17-ны өдрүүдэд Ханбогд сумын төвд “Галбын говийн улаан үүлдрийн тэмээ, гавилууд омгийн хонины генефондыг хамгаалж, бататган сайжруулах нь” сэдэвт малчдын зөвлөгөөн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр ГТЗ-ийн шийдвэрээр 2022 онд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар сонирхсон иргэдэд мэдээлэл хүргэж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй […]
Гурван талт зөвлөлийн шийдвэрийн дагуу зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжиж буй томоохон ажлуудын нэг нь малчдын хороо бууцыг сэргээн засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Ажлын гүйцэтгэгч “Бат сэтгэл” ХХК нь Ханбогд сумын 4 багийн 257 малчин өрхийн хороо, бууцыг засварлахаас 255 өрхийн хороо, бууцыг бүрэн засварлаж хүлээлгэн […]
Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй төслүүдийн нэг нь хороо бууцыг сэргээх, засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Уг ажлын гүйцэтгэгчээр “Бат сэтгэл” ХХК шалгаран, ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна. Ханбогд сумын 4 багийн нийт 257 малчин өрхийн хороо, […]
Хөтөлбөрийн хүрээнд үзлэгт хамрагдах нийт 1309 иргэнээс 1033 иргэн эхний шатны үзлэгт хамрагдсан бөгөөд дараагийн шатны үзлэгт 208 иргэн тус тус хамрагдаад байна. Явуулын үзлэг шинжилгээнд хамрагдах 4 багийн малчин өрхүүдээр:-Номгон багийн 66 өрхөөс 58-Гавилууд багийн 132 өрхөөс 105-Жавхлант багийн 130 өрхөөс 111-Баян багийн 86 өрхөөс 65 өрхийн гишүүдийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
Ээлжит хурлаар- Менежментийн хоршооны үүсгэн байгуулах явцын мэдээлэл (анхан шатны хоршоодын мэдээлэл, дундын хоршоо байгуулах төлөвлөлт), – ГТЗ-ийн шийдвэрээр хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл өгөх, – ГТЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах, – Оюутны сургалтын төлбөрийн ажлын хэсгийн явцын мэдээлэл, – (Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2)-ний явцын хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллагаар […]
Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгуулагдана. ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР Хэзээ: 2022 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдөр Хаана: Иргэдийн хөгжлийн төв, Ханбогд сум ЦАГ ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ХАРИУЦАХ ЭЗЭН 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08:50-09:00 Гишүүдийн […]
Ээлжит хурлаар: – Хаягдал хадгалах байгууламжийн шүүрлийн асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын танилцуулга, – ГТЗ-ийн шийдвэрээр хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл өгөх, – Оюу Толгой-Дэлийн бууц хүртэлх автозамын асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын мэдээлэл, – Ахмадын төслийн төсөв батлуулах, – Хайгуулын зориулалтаар гаргасан 29 цооногоос одоо ашиглаж байгаа цооногыг үлдээх хүсэлтийг судалсан […]
ГТЗ-ийн санаачлагаар хэрэгжиж буй “ЭРҮҮЛ МАЛЧИН-3” хөтөлбөр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Иймд малчид, иргэд та бүхнийг үзлэг, оношилгоонд дээрх хугацаанд багтан идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин Туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэн элгээрээ энх амгалан Төрлөөрөө түвшин сайхан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
——————————————————————————————————————– Ээлжит хурлаар: – Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хувилбар, арга зам, – Хаягдал хадгалах байгууламжийн асуудалтай холбоотой нэгдсэн хурал зохион байгуулах ажлын явцын мэдээлэл, – Мал нядалгааны шугам, малчны зах төслийн явцын мэдээлэл, – Оюу толгой төслийн гүний уурхайн суултын бүс, түүний нөлөөллийн танилцуулга, – “Мөнх ногоон Галба” ТББ-ын үйл ажиллагааны төлөвлөлт, явцын […]
Оюу толгой уурхайн хаягдлын сангийн бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцах, түүний байгаль орчин болон эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хэрхэн олон улсын арга аргачлалд нийцүүлэх талаар туршлага солилцох арга хэмжээ 2023 оны 07 сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний үеэр Гурван талт зөвлөлийн төлөөллүүд Оюу толгой уурхайн Баяжуулах үйлдвэр, Ил […]
——————————————————————————————————————- Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 09 сарын 25, 26-ны өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгуулагдлаа. Ээлжит хурлаар: • Малчдын гомдол барагдуулах 2 гэрээний хэрэгжилтийн явцын мэдээлэл • Хөндлөнгийн үнэлгээнүүдийн явцийн мэдээлэл • ОТ дэд бүтцийн төслүүдийн явцын мэдээлэл – Дундын хоршоо байгуулах явцын мэдээлэл; – Мал аж ахуйн […]
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн санаачлага, Оюутолгой компанийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Малчин өрхийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн батламж гардуулах арга хэмжээ 2023 оны 11 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага хангасан Ханбогд сумын малчин өрхийн нийт 31 оюутан батламж гардан авсан юм. “Малчин өрхийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь Гурван […]
Гурван талт зөвлөлийн “Малчдын гомдол барагдуулах гэрээ”-ний Нийтийн нөхөн олговрын хүрээнд Ханбогд суманд “Мах боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбоотойгоор Ханбогд сумын ЗДТГ, Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газар, Оюутолгой компани, Анхан шатны болон дундын хоршооны дарга тэргүүлэгчид, Гурван талт зөвлөлийн төлөөллүүд, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын төлөөллийг оролцуулан өргөтгөсөн уулзалт 2024 оны 04 сарын 08-ны өдөр Ханбогд суманд […]
——————————————————————————————————————– Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн шийдвэрээр 2024-2025 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж байгаа дараах шалгуурыг хангасан Ханбогд сумын малчин өрхийн оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлгийг Оюутолгой компаниас санхүүжүүлэн олгоно. Тавигдах шаардлага – Ханбогд сумын малчин өрхийн хүүхэд байх; – Сурлагын голч оноо 2.8 ба түүнээс дээш […]
Ханбогд сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Ханбогдчууд болон Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн үе үеийн гишүүддээ хүргэе! Ханбогд сум хөгжин цэцэглэж, Ханбогдчууд та бүхэн хийморь золбоотой байх болтугай. ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ. Гурван талт зөвлөлийн Захиргааны нарийн бичгийн газар Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл
Ханбогд сумын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд “Малчдын гүн өрмийн худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн тоног төхөөрөмж суурилуулах ажил” амжилттай хийгдлээ. Ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн “Батсэтгэл” ХХК шалгарч, Ханбогд сумын 4 багийн 20 худагт нарны толь суулгах ажлыг гүйцэтгэсэн. Номгон баг-5 худагт Гавилууд баг-5 худаг Баян баг-5 худаг Жавхлант баг-5 худаг Уг ажлын […]
[https://tpc.next.erxes.io/gateway/read-file?key=erxes-saas%2FPn7VbE1Z1TAvTNK4141Aq458540541_1042115097918999_437242356807506650_n.jpg]
Ханбогд сумын Гурван талт зөвлөл нь 4 багийн 56 өрхийн хэмжээнд “Ингэний сүү бэлтгэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2025 онд 12 өрхийн хэмжээнд төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр тохирч төслийн гүйцэтгэгч “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо, бизнесийн зөвлөх байгууллага Мирим Консалтант ХХК-тай хамтарсан уулзалтыг ажлын хэсэг зохион байгууллаа. Уулзалтаар талууд төслийг хэрхэн амжилттай […]
ГТЗ-ийн шийдвэрээр хэрэгжүүлж буй нийтийн нөхөн олговрын төслүүдийн нэг болох “Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх” төслийн санхүүжилтийн гэрээнд 2025 оны 12 сарын 22-ны өдөр талууд гарын үсэг зурлаа. Төслийн хэрэгжүүлэгчээр “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо ажиллах ба төслийн хүрээнд эхний 15 өрхийг тоног төхөөрөмжөөр хангах ба 2026 онд үргэлжилж дахин 41 өрхийг […]
Малчдын гомдол барагдуулах гэрээний Хавсралт А-8-д тусгагдсан Төлөгийн талын олон салаа замын нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд Гурван талт зөвлөлийн шийдвэрээр эвдэгдсэн бэлчээрийн талбайг дүйцүүлэн 30га газарт бэлчээр сайжруулах ажлыг хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хүрээнд Оюу толгойн Байгаль орчны хэлтэс Мөнх Ногоон Галба ТББ-тай хамтран 2020-2025 онд 23 га талбайг хашаалж, 22925 суулгацыг 118 малчинтай хамтран тарьсан. […]
———————————————————————————————————— 2023.06.02 Ханбогд Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн шийдвэрээр 2023-2024 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж байгаа дараах шалгуурыг хангасан Ханбогд сумын малчин өрхийн оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгийг Оюутолгой компаниас санхүүжүүлэн олгоно. Тавигдах шаардлага: Ханбогд сумын малчин өрхийн хүүхэд байх Сурлагын голч оноо 2.8 ба түүнээс […]
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гурван талт зөвлөл (ГТЗ)-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэх тендер зарлагдаад байна. Уг хөндлөнгийн үнэлгээний гол чиглэл нь Малчдын гомдол барагдуулах гэрээний хэрэгжилт болон ГТЗ-ийн үйл ажиллагааны дүрмийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэлт, санал боловсруулах юм. Тендерт оролцох сонирхолтой судалгаа, үнэлгээний байгууллагуудын материалыг 2025 оны 12 сарын 16-ны 17:00 цаг хүртэл […]
Оюу толгой компани Ханбогд сумын Засаг захиргаа, ба орон нутгийн малчид 2015 онд гурван талын төлөөлөл бүхий “Гурван талт зөвлөл”-ийг байгуулсан. Энэхүү зөвлөл нь Малчдын гомдол барагдуулах гэрээний хэрэгжилтийг хангах зорилготой бөгөөд малчдын амьжиргаа, ус бэлчээртэй холбоотой аливаа асуудлаар хэлэлцэж, хамтарсан шийдвэрийг гаргадаг. Гурван талт зөвлөлийн шийдвэрээр Малчдын гомдлыг барагдуулах гэрээ 1,2-ийн хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн […]
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ГТЗ-ийн гишүүд Оюу толгой ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутгийн харилцааг хариуцсан ерөнхий менежер Kyle Buckoll, Орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар, нийтийн нөхөн олговрын төслүүдийг хариуцан ажиллаж байгаа О.Цэрэннадмид менежер нартай уулзалт хийж хэрэгжилт удааширсан төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах арга зам ба бусад […]
Гурван талт зөвлөлийн (ГТЗ) шийдвэрийн дагуу хэрэгжиж буй “Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх” төслийн хүрээнд Гал морин жилийн босгон дээр Ханбогд сумын эхний 15 малчин өрхөд цахилгаан саалтуур болон дагалдах тоног төхөөрөмжийг албан ёсоор гардууллаа. Уг төслийг Ханбогд сумын малчдын үүсгэн байгуулсан “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд ийнхүү […]
Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар ГТЗ-ийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан нийтийн нөхөн олговрын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дараагийн алхмуудыг хэлэлцэв. Үүнд: Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр Ноосон бордооны үйлдвэр Ногоон тэжээлийн ургамал тариалах төсөл Малчны зах […]
Ханбогд суманд “Ноосон бордоо бэлтгэх” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2026 оны 3 сарын 19-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус төсөл нь Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй нийтийн нөхөн олговрын төслүүдийн нэг бөгөөд санхүүжилтийг Оюу толгой компани олгож байна. Төслийн гүйцэтгэгчээр “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо […]
Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй Нийтийн нөхөн олговрын төслүүдийн нэг болох МАЛ ТӨХӨӨРӨХ, МАХ БЭЛТГЭХ ҮЙЛДВЭР-ийн барилгын шав тавих ёслол болж өндөрлөлөө. Энэхүү төслийг Малчдын гомдол барагдуулах гэрээний хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нарийвчилсан судалгаа, тооцооллыг Гурван талт зөвлөлөөс урт хугацаанд хэлэлцэж, Ханбогд сумын хөгжлийн бодлого, мастер төлөвлөгөөтэй уялдуулахад онцгойлон анхаарч ажилласан. Төслийг Ханбогд сумын ЗДТГ, […]
Гурван талт зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Залуу малчин” хөтөлбөрийн хүрээнд Ханбогд сумын 40 малчин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд, Баруун сөнөд, Авга хошуудаар 6 өдрийн турш туршлага судлах аялалд хамрагдлаа. Малчид ӨМӨЗО-ны мал аж ахуй болон сүү, цагаан идээ боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Хар […]
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүд дундын хоршооны хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай төслийн талбайд газар дээр нь танилцав. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Хаягдал хадгалах байгууламж орчмын ус, хөрс, агаарын чанарыг үнэлэх судалгааны ажлын төлөвлөгөөг зөвлөлд танилцууллаа. Малчдын төлөөллийн гишүүдийн Гурван талт зөвлөлд ажилласан сүүлийн хоёр жилийн үйл ажиллагаа, үр дүнг дүгнэв. Малчдын гомдол барагдуулах […]
Гурван талт зөвлөлийн (ГТЗ) гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, үр дүнтэй харилцааг дэмжих зорилгоор ээлжит сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар оролцогчдын хувь хүний болон багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн цогц агуулгыг хамруулсан юм. Сургалтыг Дэйл Карнегийн сургалтын төвийн мастер сургагч багш удирдан явуулж, нийт 6 цагийн турш харилцааны ур чадвар, хувь хүний үнэ […]