Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн Хамтарсан мэдээлэл

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН

ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                                    2024 оны есдүгээр сарын 24

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.  Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.

Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.

  • Зөвлөлийн хараат бус нарийн бичгийн байгууллагын 2022-2024 оны үйл ажиллагааны тайлан, нөхөн олговрын хөтөлбөрийн хаалтын аудитын тайлан, Ханбогд сумын бэлчээрийн усан хангамжийн судалгааны ажлын төлөвлөгөө, орон нутгийн бизнесийн хөгжлийн зөвлөхийн ажлын төлөвлөгөөтэй тус тус танилцав.
  • Зөвлөлийн хараат бус нарийн бичгийн байгууллага сонгон шалгаруулах ажлын даалгаврыг хэлэлцэв.
  •  “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-ний биелэлт, ГТЗ-ийн дүрмийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх ажлыг нэгтгэж, 2025 онд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
  • Манлай-Оюутолгой чиглэлийн сайжруулсан шороон замыг засварлах ажлыг Оюутолгой компани хариуцан гүйцэтгэж, зөвлөлийн дараагийн ээлжит хурлаар тайланг танилцуулахаар шийдвэрлэв.  
  • Зөвлөлд хандан ирүүлсэн малчдын өргөдлийг хэлэлцэж, холбогдох талуудад шилжүүлэх, хариуг хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэв.
  • Хаягдал хадгалах байгууламжаас алдагдсан нэвчилтийг зогсоох, засаж сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй хяналтын арга хэмжээний явцын танилцуулгыг сонсож, малчдын зөвлөх “Аккаунтибилити коунсил” байгууллагын төлөөллүүдтэй газар дээр нь үзэж танилцахаар тохиров.
  • “Залуу малчин” хөтөлбөрийг орон нутгийн бизнесийн хөгжлийн зөвлөх багаар хийлгэхээр шийдвэрлэв.

Ханбогд сумын Гурван талт зөвлөл

← Буцах