Ханбогд сум 2023 оны тавдугаар сарын 30
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Иргэдийн хөгжлийн төвд танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Малчдын Гомдол Барагдуулах Гэрээ #1-ийн ХавсралтБ-д заасан Нийтийн нөхөн олговрын хүрээнд “Ханбогд сумын 2024 он хүртэлх Мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр”-т тусгагдсан (Б14-Б19) заалтад хамаарах төслүүдийг нарийвчлан тодорхой болгов.
- Манлай-Оюутолгой чиглэлийн сайжруулсан шороон замын хажуугийн эвдэгдсэн газруудыг нөхөн сэргээх ажлын хүрээнд Төлөгийн талын хэсэгт биологийн нөхөн сэргээлтийн ажлыг орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
- Ханбогд сумын малчин өрхийн оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлгийг олгох журам, удирдамжийг эцэслэн батлав.
- “Мөнх ногоон Галба” ТББ-аас ирүүлсэн “Удирдах зөвлөлд төлөөлөл оруулах тухай” хүсэлтийн дагуу зөвлөлийн гишүүн Б.Алтангэрэлийг нэр дэвшүүлэв.
- Ханбогд суман дахь сум дундын малын эрүүл мэндийн оношилгооны төвийн лабораторит ажиллах ариун цэвэр, эрүүл ахуйн болон байгаль орчны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтын санхүүжилтийг батлав.
ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛ