———————————————————————————————————–
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 09 сарын 25, 26-ны өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.
Ээлжит хурлаар:
• Малчдын гомдол барагдуулах 2 гэрээний хэрэгжилтийн явцын мэдээлэл
• Хөндлөнгийн үнэлгээнүүдийн явцийн мэдээлэл
• ОТ дэд бүтцийн төслүүдийн явцын мэдээлэл
– Дундын хоршоо байгуулах явцын мэдээлэл;
– Мал аж ахуйн 10 жилийн хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх арга зам тодорхойлох, хариуцсан ажлын хэсгийн мэдээлэл;
– Ногоон тэжээлийн ургамал тариалах төслийг хэрэгжүүлэх арга зам, боломжит хувилбар;
– Малчдын оролцоотойгоор усалгааны болон хог хаягдлын ажлыг гүйцэтгүүлэх талаар санал солилцох, ажлын хэсгийн явцын мэдээлэл;
– Сургалт, туршлага судлах арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн мэдээлэл;
– Хаягдал хадгалах байгууламжид хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлын даалгаврын төсөл;
– ГТЗ-д хандан ирүүлсэн малчны өргөдөл хэлэлцэх;
– Халив-Дугатын голын бүрэн бүтэн байдлыг хамгаалах буюу урсацын тохируулга хийх төслийн танилцуулгыг сонсож, хэлэлцлээ.
#TPC
#Гурван_талт_зөвлөл