Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Үргэжлэх хугацаа: Дууссан
Хурлын шийдвэр оруулсан огноо: 31/01/2024 12:00 am

Ханбогд сум 2024 оны нэгдүгээр сарын 31

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Иргэдийн хөгжлийн төвд танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл, мөн Сика судалгааны байгууллага, “Мөнх ногоон Галба” төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хурлаар хөтөлбөрт тусгагдсан дараах асуудлуудыг хэлэлцлээ.

– “Мөнх ногоон Галба” төрийн бус байгууллагын 2023 оны үйл ажиллагааны тайлантай танилцав.

– “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-ний хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зөвлөлийн зүгээс холбогдох саналуудыг өгөхөөр тохиров.

– ГТЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд 2024 онд хэрэгжүүлэх нийт 18 зорилт, арга хэмжээ, бусад 11 арга хэмжээ буюу нийт 29 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэв.

ГТЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсаргав.

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛ

Санал болгох мэдээ