Зөвлөлийн дүрэм, журам
ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Тал бүр:
- Харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгш хамтран ажиллах
- Дүрмийг баталж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх
- Хүлээсэн үүргийнхээ гүйцэтгэлийг Зөвлөлд тайлагнах
- Зөвлөлийн хурлаас гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх
- Өөрийн төлөөллийг Зөвлөлд томилон ажиллуулах
- Үүргээ ёс зүйтэй, улс төрийн нөлөөллөөс ангид биелүүлэх
Ханбогд сум Засаг захиргааны төлөөлөл:
- Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ЗДТГ-ын ажилтнуудад түгээх
- Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон иргэдэд түгээх
Малчдын төлөөлөл:
- Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг малчдад түгээх
- Малчдын гаргасан санал, санаачилгыг нэгтгэж, Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүргүүлэх
“Оюу толгой“ компанийн төлөөлөл:
- Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг компанийн удирдлага, холбогдох хэлтэс, нэгж, ажилтнуудад мэдээлэх
- Зөвлөлийн үйл ажиллагааны үндэслэл бүхий зардлыг Дүрэмд заасны дагуу хариуцах