Оюу толгой уурхайн хаягдлын сангийн бүтэц зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцах, түүний байгаль орчин болон эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хэрхэн олон улсын арга аргачлалд нийцүүлэх талаар туршлага солилцох арга хэмжээ 2023 оны 07 сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээний үеэр Гурван талт зөвлөлийн төлөөллүүд Оюу толгой уурхайн Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн үйл ажиллагаа, Хаягдлын сангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлын талаар байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн туршлага солилцох зөвлөгөөн, арга хэмжээнд Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, “Ханлаб” лаборатори, “Оюу толгой хяналт” ТББ, “Говийн газар шороо” ТББ, “Мөнх ногоон Галба” ТББ, Малчдын зөвлөхүүд болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцож, мэргэжлийн зөвлөгөө зөвлөмж, практик туршлагаас хуваалцсан юм.