“МАЛЧИН ӨРХИЙН ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

📙 Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн санаачлага, Оюутолгой компанийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Малчин өрхийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн батламж гардуулах арга хэмжээ 2023 оны 11 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

📙Арга хэмжээний үеэр тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага хангасан Ханбогд сумын малчин өрхийн нийт 31 оюутан батламж гардан авсан юм.

📙 “Малчин өрхийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь Гурван талт зөвлөлийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн нэг бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуульд суралцаж буй Ханбогд сумын малчин өрхийн оюутнуудад мэргэжил болон курс харгалзахгүйгээр сургалтын төлбөрийн 50 хувийг Оюутолгой компаниас санхүүжүүлэн олгож байгаагаараа онцлог юм.

📙 Тус хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, ажиллах боловсон хүчнийг аймаг, сумандаа ирж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх бодлого төлөвлөгөөтэй уялдсан томоохон хөрөнгө оруулалт болж байна.

📚📚📚 Оюутан залуусынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

#Ханбогд_сум

#Гурван_талт_зөвлөл

Санал болгох мэдээ