“Мах боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн өртгөтгөсөн уулзалт зохион байгуулагдлаа

Гурван талт зөвлөлийн “Малчдын гомдол барагдуулах гэрээ”-ний Нийтийн нөхөн олговрын хүрээнд Ханбогд суманд “Мах боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбоотойгоор Ханбогд сумын ЗДТГ, Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газар, Оюутолгой компани, Анхан шатны болон дундын хоршооны дарга тэргүүлэгчид, Гурван талт зөвлөлийн төлөөллүүд, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын төлөөллийг оролцуулан өргөтгөсөн уулзалт 2024 оны 04 сарын 08-ны өдөр Ханбогд суманд зохион байгуулагдлаа.

Одоогийн байдлаар Мах боловсруулах үйлдвэрийн техникийн нөхцөл эцэслээгүй байгаа тул “Хандизель” ОНӨААТҮГ-аас үйлдвэрийн шугамын дэд бүтцийн техникийн нөхцөлийг хийлгэн, холбогдох байгууллагаар хянуулахаар шийдвэрлэлээ.

Цаашид үйлдвэрийн засаглал, үйл ажиллагааны зохион байгуулалт, дундын хоршооны үйл ажиллагаатай холбоотойгоор холбогдох талуудыг оролцуулан өргөтгөсөн уулзалтыг тогтмол зохион байгуулах юм.

#Гурван_талт_зөвлөл

#TPC

Санал болгох мэдээ