
ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН
ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ
Өмнөговь аймаг Ханбогд сум 2024 оны долоодугаар сарын 17
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл болон шинээр сонгогдсон Малчдын төлөөллүүд оролцлоо.
Хурлаар:
- ГТЗ-ийн үүсэл, хөгжлийн үе шатууд, үйл ажиллагааны товч танилцуулга болон “Гурван талт зөвлөлийн дүрэм”, “Гурван талт зөвлөлийн үйл ажиллагаанд ашиг сонирхлыг удирдах журам”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”, “Хэвлэн нийтлэх, малчид, иргэдийн санал, сэтгэгдэлд хариу өгөх журам” зэрэг зөвлөлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөгдөж буй баримт бичгүүдтэй тус тус танилцлаа.
- “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-ний хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлуудыг тодотгов.
- ГТЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явцын талаар мэдээлэл солилцож, зарим ажлын хэсгүүдийг шинэчлэн байгууллаа.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл