ГТЗ-ийн шийдвэрээр хэрэгжүүлж буй нийтийн нөхөн олговрын төслүүдийн нэг болох “Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх” төслийн санхүүжилтийн гэрээнд 2025 оны 12 сарын 22-ны өдөр талууд гарын үсэг зурлаа. Төслийн хэрэгжүүлэгчээр “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо ажиллах ба төслийн хүрээнд эхний 15 өрхийг тоног төхөөрөмжөөр хангах ба 2026 онд үргэлжилж дахин 41 өрхийг төсөлд хамруулах юм.
