Гурван талт зөвлөл хуралдаж 2025 оны төлөвлөгөөг дүгнэж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа.


ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН
ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ
Өмнөговь аймаг Ханбогд сум 2026 оны нэгдүгээр сарын 20
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.
- ГТЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 34 ажлын биелэлтийг заалт тус бүрээр дүгнэж, цаашид дэлгэрэнгүй тайланг орон нутгийн иргэдэд танилцуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай заалтуудыг 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр тохиров.
Нийт 34 заалтаас:
Бүрэн хэрэгжсэн – 14
Хэрэгжиж байгаа – 12
Хэрэгжээгүй- 8 тус тус байна.
- ГТЗ нь “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ийн холбогдох заалтын хүрээнд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн доорх 23 ерөнхий ажлуудыг хэрэгжүүлэхээр баталлаа.
- Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах – Технологийн худаг 8, нарны толь 24, гар худаг засвар 4
- Хаалтын аудитын дүгнэлтэд суурилсан сургалтуудыг дуусгах
- Малчдын хороо, бууц сэргээн засварлах баг байгуулах боломжит шийдэл гаргах
- Малчны зах байгуулах төслийн концепцийг эцэслэх
- Малын тэжээлийн ургамал тариалах төслийг хэрэгжүүлэх
- Хөв цөөрөм байгуулах төслийн бэлтгэл судалгаа гүйцэтгэж дуусах
- Залуу малчин хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
- Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэх
- Ингэний сүүг өрхийн түвшинд цахилгаан саалтуураар боловсруулах төслийг 56 өрхийн хэмжээнд хэрэгжүүлэх
- Өсвөр үхэр бордох төслийн хэрэгжилтэд явцын хяналтыг хэрэгжүүлэх
- Ноосон бордооны төслийг хэрэгжүүлэх
- ГТЗ-ийн засаглал болон МГБГ-1,2-ын биелэлтэд хөндлөнгийн үнэлгээ гүйцэтгэх
- Малчдад чиглэсэн мэдээлэл, харилцааг сайжруулах
- Ахмадын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
- Мөнх Ногоон Галба ТББ-ын байгаль орчны мониторингийн төлөвлөгөөнд санал өгөх, тайлантай танилцах
- Манлайн шороон замын засвар, үйлчилгээг цаашид хэрхэх талаар эцэслэн шийдвэрлэх
- ГТЗ-ийн гишүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах
- Манлайн шороон замын дүйцүүлэх нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх
- Халив–Дугатын сайрын гольдрол өөрчлөх сувгийн ажлын талаарх мэдээллийг түгээх
- Бэлчээрийн усны нөөцийн 2-р шатны судалгаа хийх
- Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнтэй хамтран хоруу чанарын судалгааг үргэлжлүүлэх
- Хэрлэн Тоонот төслийн ТЭЗҮ-ийн талаарх мэдээллийг хэрэгжүүлэгчээс авах
- ГТЗ-ийн 10 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах
Ханбогд сумын Гурван талт зөвлөл

