Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хурлаар ГТЗ-ийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан нийтийн нөхөн олговрын томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дараагийн алхмуудыг хэлэлцэв. Үүнд:
- Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр
- Ноосон бордооны үйлдвэр
- Ногоон тэжээлийн ургамал тариалах төсөл
- Малчны зах байгуулах төсөл
- Залуу малчин хөтөлбөр
- Хөв цөөрөм байгуулах төсөл
Мөн тус хуралд Гавилууд багийн малчид ажиглагчаар оролцож, Манлайн шороон замын засвар, арчлалтын асуудлаар санал бодлоо илэрхийллээ.
Түүнчлэн хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Мөнх Ногоон Галба ТББ 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөөг ГТЗ-ийн гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан ГТЗ-ийн гишүүд санал, зөвлөмж өгч, цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв.
