“Ноосон бордоо бэлтгэх” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Ханбогд суманд “Ноосон бордоо бэлтгэх” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2026 оны 3 сарын 19-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

      Тус төсөл нь Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй нийтийн нөхөн олговрын төслүүдийн нэг бөгөөд санхүүжилтийг Оюу толгой компани олгож байна. Төслийн гүйцэтгэгчээр “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо ажиллах ба тус арга хэмжээний үеэр холбогдох талууд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

      Нийт 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэхүү төсөл нь малчдын оролцоонд тулгуурлан ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн, байгальд ээлтэй бордоо үйлдвэрлэхэд чиглэж байна. Үүний үр дүнд орон нутгийн малчдын түүхий эдийн үнэ цэнэ өсөж, тогтвортой орлогын шинэ эх үүсвэр бүрдэх ач холбогдолтой юм.

Санал болгох мэдээ