Joint Statement of the Khanbogd Soum Tripartite Council

Duration: Ongoing
Date Posted:: 03/12/2024 12:00 am

Khanbogd Soum's Tripartite Council

Joint Statement

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                      2024 оны арванхоёрдугаар сарын 03

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.

The Council discussed the agenda items in detail and made the following decisions.

  • ГТЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 29 ажлын биелэлтийг заалт тус бүрээр дүгнэж, цаашид дэлгэрэнгүй тайланг орон нутгийн иргэдэд танилцуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай заалтуудыг 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр тохиров.
Нийт 29 заалтаас:

Бүрэн хэрэгжсэн-5

Хэрэгжиж байгаа-19

Хэрэгжээгүй-5 заалт тус тус байна.

  • ГТЗ нь “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ний холбогдох заалтын хүрээнд 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулав.

Tripartite Council of the Khanbogd Soum

Санал болгох мэдээ