ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН
ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ
Өмнөговь аймаг Ханбогд сум 2024 оны арванхоёрдугаар сарын 03
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.
- ГТЗ-ийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 29 ажлын биелэлтийг заалт тус бүрээр дүгнэж, цаашид дэлгэрэнгүй тайланг орон нутгийн иргэдэд танилцуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай заалтуудыг 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр тохиров.
Нийт 29 заалтаас:
Бүрэн хэрэгжсэн-5
Хэрэгжиж байгаа-19
Хэрэгжээгүй-5 заалт тус тус байна.
- ГТЗ нь “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ний холбогдох заалтын хүрээнд 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулав.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл