Joint Statement of the Khanbogd Soum Tripartite Council

Duration: Ongoing
Date Posted::

Гурван талт зөвлөл хуралдаж 2025 оны төлөвлөгөөг дүгнэж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа.

Khanbogd Soum's Tripartite Council

Joint Statement

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                            2026 оны нэгдүгээр сарын 20

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.

The Council discussed the agenda items in detail and made the following decisions.

  • ГТЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 34 ажлын биелэлтийг заалт тус бүрээр дүгнэж, цаашид дэлгэрэнгүй тайланг орон нутгийн иргэдэд танилцуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай заалтуудыг 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр тохиров.

Нийт 34 заалтаас:

                                    Бүрэн хэрэгжсэн – 14

                                  Хэрэгжиж байгаа – 12

                                    Хэрэгжээгүй- 8 тус тус байна.

  • ГТЗ нь “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ийн холбогдох заалтын хүрээнд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн доорх 23 ерөнхий ажлуудыг хэрэгжүүлэхээр баталлаа.
  1. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах – Технологийн худаг 8, нарны толь 24, гар худаг засвар 4
  2. Хаалтын аудитын дүгнэлтэд суурилсан сургалтуудыг дуусгах
  3. Малчдын хороо, бууц сэргээн засварлах баг байгуулах боломжит шийдэл гаргах
  4. Малчны зах байгуулах төслийн концепцийг эцэслэх
  5. Малын тэжээлийн ургамал тариалах төслийг хэрэгжүүлэх
  6. Хөв цөөрөм байгуулах төслийн бэлтгэл судалгаа гүйцэтгэж дуусах
  7. Залуу малчин хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
  8. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэх
  9. Ингэний сүүг өрхийн түвшинд цахилгаан саалтуураар боловсруулах төслийг 56 өрхийн хэмжээнд хэрэгжүүлэх
  10. Өсвөр үхэр бордох төслийн хэрэгжилтэд явцын хяналтыг хэрэгжүүлэх
  11. Ноосон бордооны төслийг хэрэгжүүлэх
  12. ГТЗ-ийн засаглал болон МГБГ-1,2-ын биелэлтэд хөндлөнгийн үнэлгээ гүйцэтгэх
  13. Малчдад чиглэсэн мэдээлэл, харилцааг сайжруулах
  14. Ахмадын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
  15. Мөнх Ногоон Галба ТББ-ын байгаль орчны мониторингийн төлөвлөгөөнд санал өгөх, тайлантай танилцах
  16. Манлайн шороон замын засвар, үйлчилгээг цаашид хэрхэх талаар эцэслэн шийдвэрлэх
  17. ГТЗ-ийн гишүүдийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах
  18. Манлайн шороон замын дүйцүүлэх нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх
  19. Халив–Дугатын сайрын гольдрол өөрчлөх сувгийн ажлын талаарх мэдээллийг түгээх
  20. Бэлчээрийн усны нөөцийн 2-р шатны судалгаа хийх
  21. Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнтэй хамтран хоруу чанарын судалгааг үргэлжлүүлэх
  22. Хэрлэн Тоонот төслийн ТЭЗҮ-ийн талаарх мэдээллийг хэрэгжүүлэгчээс авах
  23. ГТЗ-ийн 10 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах

Tripartite Council of the Khanbogd Soum

Recommended updates