Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн Хамтарсан мэдээлэл

Үргэжлэх хугацаа: Үргэжилж байгаа
Хурлын шийдвэр оруулсан огноо: 12/06/2025 12:00 am

ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН

ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                             2025 оны зургаадугаар сарын 10

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2025 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл оролцлоо.

Мөн хуралд ажиглагчаар ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо.

2025 оны төлөвлөгөөнд тусгасан дараах ажлуудыг хэлэлцэв.

  • Ингэний фермийн аж ахуй эрхлэх төслийг 2025 онд 12 малчин өрх хэрэгжүүлэх ба менежментийг Ханбогд сумын нийт малчдын байгуулсан Дундын хоршоо хариуцах,          төслийн эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгааг зөвлөх байгуулагаар хийлгэхээр тохиров.
  • Залуу малчин хөтөлбөрийн хүрээнд ГТЗ-ийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ажлын хэсэг боловсруулж зөвлөлд танилцуулж санал авав. Малчдын зөвлөгөөн зохион байгуулах, туршлага судлах ажлын хөтөлбөрийг гаргахыг ажлын хэсэгт хариуцуулав.
  • Малчдын гомдол барагдуулах гэрээ 1, гэрээ 2 болон дүрмийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлын даалгаварын төслийг танилцуулж, оролцогч талуудаас санал авахаар тохиров.
  • Оюу толгой компаниас “Орон нутгийн дуу хоолой” судалгааны үр дүнгийн товч танилцуулга өгөв.
  • Дундын хоршооны “Мал нядалгаа, мах бэлтгэлийн үйлдвэр” болон “Өсвөр үхэр бордох” аж ахуйн үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхи бэхжүүлэх зорилгоор ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгуулах хүсэлтийг хэлэлцэж дэмжихээр шийдвэрлэв.
  • Бор Овоогийн шинэ задгайн ургамалжуулалтын ажлыг газар дээр нь үзэж тариалалтын ажил бүрэн хийгдэж дууссан тул Малчдын гомдол барагдуулах гэрээний холбогдох заалт биелсэн гэж шийдвэрлэв.

Ханбогд сумын Гурван талт зөвлөл

Санал болгох мэдээ