Joint Statement of the Khanbogd Soum Tripartite Council

Duration: Ongoing
Date Posted::

Khanbogd Soum's Tripartite Council

Joint Statement

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                           2026 оны тавдугаар сарын 28

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөлөл оролцлоо. Хуралд төслийн гүйцэтгэгч байгуулагууд оролцож тайлан, мэдээллээ танилцуулав.
Шийдвэрлэсэн асуудал:
  • “Ундайн өв соёл” төслийг Ахмадын Хорооны танилцуулсан шинэчилсэн хувилбарын дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
  •  Төлөгийн талын нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд өмнөх жилүүдэд тарьсан ургамлын ургалт хангалттай түвшинд хүрэх хүртэл 2026 онд төлөвлөсөн ажлыг хойшлуулж, ойролцоох малчидтай хамтран баримт олж тогтоох ажлыг зохион байгуулахаар тохиров.
  • 2025 онд хэрэгжүүлсэн худгийн ажлуудын тайланг сонсож, 2026 онд хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгчдэд цаашид анхаарах асуудлуудын хүрээнд санал, зөвлөмж өглөө.
  • Ханбогд сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах зорилгоор Малчны зах төслийн судалгааны ажлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Бусад хэлэлцсэн сэдэв:
  • ГТЗ-ийн 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц
  • Манлайн замын засварын ажлын явцын мэдээлэл
  • 2025 онд төлөвлөгдсөн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын тайлангийн сонсгол
  • Малчдын хороо бууц сэргээн засварлах баг байгуулах • Малчны зах төслийн хэлэлцүүлгийн тайлан,
  • Залуу малчин хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн туршлага судлах ажлын тайлан
  • Малын тэжээлийн ургамал тариалах төслийн ажлын хэсгийн явц • Ахмадын хороотой хамтран хэрэгжүүлэх төслийн шинэчилсэн хувилбар
  • Хэрлэн тоонот ТЭЗҮ-ийн танилцуулга
  • ГТЗ-ийн гишүүд солигдох үед дараагийн гишүүнд ажил хүлээлцэх төлөвлөгөө
  • Манлайн шороон замын дүйцүүлэх нөхөн сэргээлтийн ажлын явц
  • ГТЗ-ийн гишүүдийн чадавхижуулах сургалтыг зохион байгуулах хугацааг тохирох

Tripartite Council of the Khanbogd Soum

Recommended updates