ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН МЭДЭЭЛЭЛ

Duration: Ongoing
Date Posted::

Khanbogd Soum's Tripartite Council

Joint Statement

Өмнөговь аймаг Ханбогд  сум                                                          2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн (ГТЗ) ээлжит хурлыг 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Хуралд Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, “Оюу Толгой” компанийн төлөөлөл болон шинээр сонгогдсон малчдын төлөөлөл болох ГТЗ-ийн гишүүдээс бүрдсэн нийт 18 гишүүн оролцов. Мөн ГТЗ-ийн өмнөх удирдах нэгжийн гишүүд болох ОТ-н талын ахлагч С.Дорждэрэм, малчдын төлөөллийн ахлагч Ч.Намнансүрэн нар оролцож, ГТЗ-ийн туршлага, сургамжаа хуваалцлаа. Түүнчлэн МГБГ №1, №2-ын хэрэгжилт болон ГТЗ-ийн засаглал, дүрмийн хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ хийхээр ажиллаж буй PwC байгууллагын төлөөлөл ажиглагчаар оролцов. Энэ удаагийн хуралд Гурван талт зөвлөлийн гишүүд шинэчлэгдсэнтэй холбоотой Оюу толгой компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал, орон нутгийн харилцаа хариуцсан газрын ерөнхий менежер Кайл Бакколл, Орон нутгийн харилцааны хэлтсийн ахлах менежер О.Цэрэннадмид нар мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүслээ.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
  • ГТЗ-ийн түүхэн товчоо, дүрэм, холбогдох журмууд, Малчдын гомдол барагдуулах гэрээ, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ярилцаж, асуулт хариулт өрнүүллээ.
  • “Гурван талт зөвлөлийн үйл ажиллагаанаас суралцсан туршлага, хоёр гэрээний хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил болон анхаарах асуудал” сэдвээр ГТЗ-ийн гишүүд туршлагаа хуваалцлаа.
  • ГТЗ-ийн шинэ гишүүд ГТЗ-ийн дүрэм, үйл ажиллагааны зарчмыг дагаж мөрдөх мэдэгдэлд гарын үсэг зурж, гишүүнчлэлээ баталгаажууллаа.
  • ГТЗ-ийн засаглал, дүрэм, Малчдын гомдол барагдуулах гэрээ №1,2-ын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээний ажлыг эхлүүлж, гүйцэтгэгч байгууллагын төлөвлөгөөтэй танилцлаа.
  • ГТЗ-ийн Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаанд саалтуураар бэлтгэх төсөл, Малын тэжээлийн ургамал тариалах төслүүдийн ажлын хэсгийн гишүүдийг шинэчлэн байгууллаа.

Tripartite Council of the Khanbogd Soum

 

Recommended updates