Ханбогд сумын нутагт дахь малчдын 10 худгийг сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийг амжилттай суурьлуулж, тоноглосноор нийт 45 малчин өрх болон тэдний 13,601 толгой малын ундны усны нөхцөл сайжирсан байна. Төсөл хэрэгжүүлэгч: “Тийсс хишиг арвин жейви” ХХК Нийт төсөв:150 сая төгрөг
Мэдээ
Хайгуулын зарим цооногуудыг орон нутагт хүлээлгэж өгөв
October 8th, 2021 by batzorigoХанбогд сумын нутагт дахь Галбын говь, Гүний хоолой дагууд Оюу толгойн төслийн усны хайгуул судалгааны зорилгоор өрөмдсөн цооногуудыг битүүмжилж бөглөх ажлыг зохион байгуулах явцад орон нутгийн малчдын хүсэлтээр бэлчээрийн усан хангамжийн зориулалтаар ашиглах боломжтой 21 цооногийг Ханбогд сумд хүлээлгэн өгөөд байна. Мөн Ханбогд сумын усан хангамжийг сайжруулах хайгуул, судалгааны зорилгоор өрөмдсөн 54 цооногийг орон нутагт […]
Малчдын тогтвортой амжиргааг дэмжих төсөл
October 8th, 2021 by batzorigo2017 онд “Оюу толгой” ХХК-иас санаачилан малчдын тогтвортой амьжиргааг дэмжих сургалтыг зохион байгуулж нийт 92 малчин хамрагдаж байна. Тэдгээр малчдын зарим төлөөлөл нь сайн дураараа нэгдэж дараах 4 чиглэлээр төсөл боловсруулж “Оюу толгой” компаниас эдгээр төслүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд нь зориулж 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосноор хэрэгжиж эхэлсэн байна. Төслүүдийн тогтвортой хэрэгжилтийг хангахад […]
Малчдын гомдлыг хаахаар шийдвэрлэв.
October 9th, 2021 by uuriintuyao2018 оны 11 дүгээр сард Гурван талт зөвлөлөөс гомдол барагдуулах ажиллагааны хэрэгжилт хангалттай гэж дүгнэсний үндсэн дээр зөвлөлийн үйл ажиллагаа цаашид Омбудсмэний газрын эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо, хяналтгүйгээр талуудын итгэлцэл дээр суурилан үргэлжлэх болсон. Малчдын гомдлыг барагдуулах үйл явцад мониторинг хийсэн дүгнэлт, талуудын сэтгэл ханамж зэрэгт үндэслэн Омбудсмэний газар гомдлуудыг албан ёсоор хаасан. Омбудсэний газар, Гурван […]
2020 оны хийхээр тохирсон ажлын хүрээнд 20 малчин өрхийн гар худаг сэргээн засварлалаа
October 20th, 2021 by ZolbuyankhishigpЖавхлант багийн малчин Б.Намсрайжав
“Хан жавхлант” компани манай гар худгийг сэргээн завсарлаж хайлаас модоор хашлагыг сольж цементэн кольцо суулгаж эргүүлэн чанар сайтай хашиж завсарлаж өгсөн.
Санаачлагч Гурван талт зөвлөл болон гүйцэтгэгч Ханжавхлант компанид маш их баярлалаа.
2021оны хийхээр тохирсон ажлын хүрээнд 20 малчин өрхийн гар худаг сэргээн засварлах ажил эхэллээ
October 20th, 2021 by Zolbuyankhishigp2021.10.18 Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн Малчдын гомдол барагдуулах гэрээгээр хийхээр тохирсон ажлын хүрээнд 4 багийн малчдын гар худаг сэргээн завсарлах ажил 2019 оноос тендерийн зарчмаар Оюу толгой компаниас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. 2021 оны 20 гар худаг засварлах тендерийн гүйцэтгэгчээр “Ботгон хөөвөр” компани шалгарч засварын ажлаа эхлүүлээд байна.
Ханбогд сумын малчдын Хороо бууц засварын тендер зарлагдлаа
October 20th, 2021 by ZolbuyankhishigpХанбогд сумын малчдын хороо бууцыг засварлах тендрийн зарыг Оюу Толгой компанийн хангамжийн хэлтсийн Оюу тендрийн системд бүртгэлтэй Өмнөговь аймгийн аж ахуй нэгжүүдэд оролцох сонирхлоо илэрхийлэх урилга илгээсэн. Тэндрийн дугаар: RFQ 6000872456 Тендрийн дуусах хугацаа: 2021.10.18-наас хойш 7 хоног Та бүхэн амжиж материалаа бүрдүүлэн өгнө үү. Баярлалаа
ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
June 21st, 2022 by uuganaaӨмнөговь аймаг Ханбогд сум 2022 оны зургаадугаар сарын 16 Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо. Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв. ГТЗ-ийн үүсэл, […]
“Малчдын хороо бууц засвар”-ын ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна
October 28th, 2022 by uuganaaГурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй төслүүдийн нэг нь хороо бууцыг сэргээх, засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм. Уг ажлын гүйцэтгэгчээр “Бат сэтгэл” ХХК шалгаран, ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна. Ханбогд сумын 4 багийн нийт 257 малчин өрхийн хороо, […]
“ЭРҮҮЛ МАЛЧИН-3” ХӨТӨЛБӨР 78,9 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
October 28th, 2022 by uuganaaХөтөлбөрийн хүрээнд үзлэгт хамрагдах нийт 1309 иргэнээс 1033 иргэн эхний шатны үзлэгт хамрагдсан бөгөөд дараагийн шатны үзлэгт 208 иргэн тус тус хамрагдаад байна. Явуулын үзлэг шинжилгээнд хамрагдах 4 багийн малчин өрхүүдээр:-Номгон багийн 66 өрхөөс 58-Гавилууд багийн 132 өрхөөс 105-Жавхлант багийн 130 өрхөөс 111-Баян багийн 86 өрхөөс 65 өрхийн гишүүдийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна
October 28th, 2022 by uuganaaЭэлжит хурлаар- Менежментийн хоршооны үүсгэн байгуулах явцын мэдээлэл (анхан шатны хоршоодын мэдээлэл, дундын хоршоо байгуулах төлөвлөлт), – ГТЗ-ийн шийдвэрээр хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл өгөх, – ГТЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах, – Оюутны сургалтын төлбөрийн ажлын хэсгийн явцын мэдээлэл, – (Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2)-ний явцын хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллагаар […]
ГАВИЛУУД ОМГИЙН ХОНИНЫ БАЯР, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ҮЕЭР ИРГЭДЭД ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
September 17th, 2022 by uuganaaЭнэ сарын 16,17-ны өдрүүдэд Ханбогд сумын төвд “Галбын говийн улаан үүлдрийн тэмээ, гавилууд омгийн хонины генефондыг хамгаалж, бататган сайжруулах нь” сэдэвт малчдын зөвлөгөөн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр ГТЗ-ийн шийдвэрээр 2022 онд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар сонирхсон иргэдэд мэдээлэл хүргэж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй […]