Өмнөговь аймаг Ханбогд сум 2020 оны 08-р сарын 20
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн (ГТЗ) хурал 2020 оны 08 дугаар сарын 17,18-нд Иргэдийн хөгжлийн төвд боллоо. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл болон Оюу толгой компаний төлөөлөл, ажиглагчаар орон нутгийн 2 иргэн, Хөгжлийн шийдэл ТББ-ийн 1 ажилтан оролцлоо.
Энэ удаагийн хурлаар дүрмийн дагуу ГТЗ-ийн ахлагчаар ОНЗЗ талын төлөөлөл Б.Хуяг томилогдлоо. Мөн Малчдын төлөөлөл багийн ахлагчаар Х.Нэхийтийг сонгож албан ёсоор ГТЗ-д танилцууллаа.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Малчдын гомдлыг барагдуулах 2-р гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэх
- Гомдол барагдуулах гэрээнд заасан Малчны зах, Мал нядалгааны зам төслүүдийг малчдаас авсан санал хураалтын дагуу удирдлага зохион байгуулалтыг Дундын хоршоогоор хэрэгжүүлэхийг гишүүд дэмжсэн бөгөөд нарийвчилсан судалгааны (ТЭЗҮ) ажлыг эхлүүлэх
- Ундай голын уламжлалт өв соёл төслийн 2-р үе шатны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
- Зөвлөлд орон нутгийн 5 иргэнээс ирсэн өргөдөл, хүсэлтийг хэлэлцэх
- Малчдын гомдлыг барагдуулах гэрээгээр тохирсон ажлуудаа хэрэгжүүлэх, ГТЗ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ГТЗ 2020он дуустал сар бүр, Удирдах нэгж, ажлын хэсгүүд хоёр долоо хоног тутам хуралдахаар тохиров.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл