Өмнөговь аймаг
Ханбогд сум 2022 оны зургаадугаар сарын 16
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.
- ГТЗ-ийн үүсэл, хөгжлийн үе шатууд, үйл ажиллагааны товч танилцуулга болон “Гурван талт зөвлөлийн дүрэм”, “Гурван талт зөвлөлийн үйл ажиллагаанд ашиг сонирхлыг удирдах журам”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”, “Хэвлэн нийтлэх, малчид, иргэдийн санал, сэтгэгдэлд хариу өгөх журам” зэрэг зөвлөлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөгдөж буй баримт бичгүүдтэй тус тус танилцаж, цаашид өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөхөөр тохиров.
- “Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2”-ний хэрэгжилтийн явцтай танилцаж, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлуудыг тэмдэглэн, дараагийн ГТЗ-ийн ээлжит хурал дээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
- ГТЗ-ийн 2022 оны сургалтын төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, гишүүдэд шаардлагатай байгаа сургалтын сэдвийг тодорхойлон, 2022 онд нийт 16 сэдвийн хүрээнд сургалтын төлөвлөгөөг батлахаар тохиролцов.
- ГТЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ний хэрэгжилтээс 2022 онд хэрэгжүүлэх ажлууд нийт 30 зорилт, арга хэмжээ, бусад 6 арга хэмжээ буюу нийт 36 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэв.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл