“Малчдын гүн өрмийн худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн тоног төхөөрөмж суурилуулах ажил”үргэлжилж байна

Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй төслүүдийн нэг нь бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй “Малчдын гүн өрмийн худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн тоног төхөөрөмж суурилуулах ажил ” юм.

“Женерал Лайтс” ХХК ажлын гүйцэтгэгчээр шалгарч,  2022 онд хийгдэх нийт ажлын гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна.

Ханбогд сумын 4 багийн нутаг дэвсгэрт нийт 22 гүн өрмийн худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн тоног төхөөрөмж суурилуулахаас одоогийн байдлаар 20 худагт төхөөрөмжийг суурилуулан хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Гүйцэтгэгч 09 сарын 10-ны өдрийн дотор ажлыг бүрэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр түргэн шуурхай гүйцэтгэж байна.

Гурван талт зөвлөл

Санал болгох мэдээ