Гурван талт зөвлөлийн шийдвэрээр хэрэгжиж буй төслүүдийн нэг нь хороо бууцыг сэргээх, засварлах чиглэлээр хийгдэж буй “Малчдын хороо бууц засварлах” ажил юм.
Уг ажлын гүйцэтгэгчээр “Бат сэтгэл” ХХК шалгаран, ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна.
Ханбогд сумын 4 багийн нийт 257 малчин өрхийн хороо, бууц засварлахаас одоогийн байдлаарБаян баг – 40 өрх Номгон баг – 47 өрхГавилууд баг – 65 өрх Жавхлант баг – 49 өрх, нийт 201 өрхийн хороо, бууцыг засварлаад байна.
Гүйцэтгэгч “Бат сэтгэл” ХХК нь Ханбогд сумын Жавхлант баг дээр ажиллаж байгаа ба засварлагдаагүй үлдсэн Гавилууд багийн 22, Жавхлант багийн 40, нийт 62 өрхийн хороо бууцыг 2022 оны 09 сард багтаан засварлаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр 2 техник хэрэгсэлтэйгээр ажлыг гүйцэтгэж байна.
#Гурван_талт_зөвлөл
#TPC