Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна

Ээлжит хурлаар:

– Хаягдал хадгалах байгууламжийн шүүрлийн асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын танилцуулга,

– ГТЗ-ийн шийдвэрээр хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар мэдээлэл өгөх,

– Оюу Толгой-Дэлийн бууц хүртэлх автозамын асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын мэдээлэл,

– Ахмадын төслийн төсөв батлуулах,

– Хайгуулын зориулалтаар гаргасан 29 цооногоос одоо ашиглаж байгаа цооногыг үлдээх хүсэлтийг судалсан байдал,

– Менежментийн хоршооны үүсгэн байгуулах явцын мэдээлэл (Зохион байгуулагдсан хурлууд, гарсан үр дүн), – Төмөр замын судалгааны ажлын зорилго,

– Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн асуудал хариуцсан ажлын хэсгийн явцын танилцуулга,

-Малчдын гүн өрмийн худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн тоног төхөөрөмж суурилуулах ажлын гүйцэтгэлийн мэдээлэл, цаашдын төлөвлөлт,

– Малчдын гар худаг сэргээн засварлах, гүн өрмийн худаг гаргах ажлын явцын мэдээлэл,

– Малчдын хороо, бууц засварлах ажлын гүйцэтгэл,

– Малчдын гомдол барагдуулах гэрээ-1, гэрээ-2)-ний явцын хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх, ГТЗ-ийн дүрмийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлын явцын мэдээлэл,

– Усны менежментийн асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд санал солилцож, холбогдох шийдвэр гаргахаар ажиллаж байна.

Хурдын үеэр Оюу Толгой компанийн холбогдох мэргэжилтнүүдийг ирүүлэн, талуудын зүгээс санал солилцлоо. ГТЗ-ийн энэ удаагийн ээлжит хурал нь 11 сарын 02, 03-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

#TPC#Гурван_талт_зөвлөл


hdr

Санал болгох мэдээ