————————————————————————–
Ханбогд сум 2023 оны арваннэгдүгээр сарын 29
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ханбогд сумын Иргэний танхимд зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.
• ГТЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 35 ажлын биелэлтийг заалт тус бүрээр дүгнэж, цаашид дэлгэрэнгүй тайланг орон нутгийн иргэдэд танилцуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай заалтуудыг 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр тохиров.
Нийт 35 заалтаас:
Бүрэн хэрэгжсэн-13
Хэрэгжих шатандаа байгаа-17
Хэрэгжээгүй-5 байна.
• ГТЗ 2024 онд “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ний холбогдох заалтын хүрээнд 25, бусад 5, нийт 30 ажлыг хэрэгжүүлэхээр хэлэлцэж ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулав.
• ГТЗ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, дэмжив.