Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа.

——————————————————————————————————————-

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 09 сарын 25, 26-ны өдөр Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвд зохион байгуулагдлаа. Ээлжит хурлаар: • Малчдын гомдол барагдуулах 2 гэрээний хэрэгжилтийн явцын мэдээлэл • Хөндлөнгийн үнэлгээнүүдийн явцийн мэдээлэл • ОТ дэд бүтцийн төслүүдийн явцын мэдээлэл – Дундын хоршоо байгуулах явцын мэдээлэл; – Мал аж ахуйн 10 жилийн хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх арга зам тодорхойлох, хариуцсан ажлын хэсгийн мэдээлэл; – Ногоон тэжээлийн ургамал тариалах төслийг хэрэгжүүлэх арга зам, боломжит хувилбар; – Малчдын оролцоотойгоор усалгааны болон хог хаягдлын ажлыг гүйцэтгүүлэх талаар санал солилцох, ажлын хэсгийн явцын мэдээлэл; – Сургалт, туршлага судлах арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн мэдээлэл; – Хаягдал хадгалах байгууламжид хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлын даалгаврын төсөл; – ГТЗ-д хандан ирүүлсэн малчны өргөдөл хэлэлцэх; – Халив-Дугатын голын бүрэн бүтэн байдлыг хамгаалах буюу урсацын тохируулга хийх төслийн танилцуулгыг сонсож, хэлэлцлээ.

#TPC

#Гурван_талт_зөвлөл

Санал болгох мэдээ