“ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” ЗАРЛАГДЛАА

——————————————————————————————————————–

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн шийдвэрээр 2024-2025 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж байгаа дараах шалгуурыг хангасан Ханбогд сумын малчин өрхийн оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлгийг Оюутолгой компаниас санхүүжүүлэн олгоно.

Тавигдах шаардлага

– Ханбогд сумын малчин өрхийн хүүхэд байх;

– Сурлагын голч оноо 2.8 ба түүнээс дээш байх;

– Дотоодын их, дээд сургуульд шинээр элсэн орж байгаа суралцагчийн хувьд ЭЕШ-ын оноо 480 ба түүнээс дээш байх;

– Магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцдаг байх;

– Нийгэм, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх (Залуусын хөгжлийн хөтөлбөр г.м)

Бүрдүүлэх материал

– “Гурван талт зөвлөлийн талаарх миний ойлголт” эсээ (500-с дээш үгтэй);

– Оршин суугаа газрын тодорхойлолт (Багийн Засаг дарга эсвэл И-Монголиа лавлагаа);

– Суралцаж буй сургуулийн тодорхойлолт (Голч дүн);

– Иргэний үнэмлэхний хуулбар;

– Сургалтын төлбөрийн нэхэмжлэх;

– Дотоодын их, дээд сургуульд шинээр элсэн орж байгаа суралцагчийн хувьд ЭЕШ-ийн онооны батламж;

– Малчин өрхийн А дансны хуулбар (2023 он);

– Олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдал

(Сертификат, батламж, фото зураг, мандат, … гэх мэт)

Материал хүлээн авах хугацаа, байршил

– Материалыг PDF эсвэл WORD, хэвлэмэл хэлбэрээр Ханбогд сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2024.08.01-09.20-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авна.

Холбогдох утас: 95099830, 89999922

И-мэйл: uuganbayar@cssmongolia.org

#Гурван_талт_зөвлөл

#Tripartite_council

Санал болгох мэдээ