Зөвлөлийн дүрэм, журам

ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

Тал бүр:

  • Харилцан бие биеэ хүндэтгэж, эрх тэгш хамтран ажиллах
  • Дүрмийг баталж, үйл ажиллагаандаа дагаж мөрдөх
  • Хүлээсэн үүргийнхээ гүйцэтгэлийг Зөвлөлд тайлагнах
  • Зөвлөлийн хурлаас гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх
  • Өөрийн төлөөллийг Зөвлөлд томилон ажиллуулах
  • Үүргээ ёс зүйтэй, улс төрийн нөлөөллөөс ангид биелүүлэх

Ханбогд сум Засаг захиргааны төлөөлөл:

  • Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ЗДТГ-ын ажилтнуудад түгээх
  • Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон иргэдэд түгээх

Малчдын төлөөлөл:

  • Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг малчдад түгээх
  • Малчдын гаргасан санал, санаачилгыг нэгтгэж, Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүргүүлэх

“Оюу толгой компанийн төлөөлөл:

  • Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг компанийн удирдлага, холбогдох хэлтэс, нэгж, ажилтнуудад мэдээлэх
  • Зөвлөлийн үйл ажиллагааны үндэслэл бүхий зардлыг Дүрэмд заасны дагуу хариуцах

Гурван талт зөвлөлийн үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлийг удирдах журам