Өмнөговь аймаг Ханбогд сум 2020 оны 10-р сарын 28
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн (ГТЗ) хурал 2020 оны 10 дугаар сарын 27, 28-нд Иргэдийн хөгжлийн төвд боллоо. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл болон Оюу толгой компаний төлөөлөл, мөн зөвлөлийн гишүүдэд нэмэлт мэдээлэл өгөх зорилгоор Мөнх Ногоон Галба ТББ-ийн 4 ажилтан, Ханбогд сумын Малын эрүүл мэндийн төвийн 3 ажилтан энэ удаагийн хуралд оролцлоо.
Энэ удаагийн хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг дэлгэрүүлэн хэлэлцэж дараах шийдлүүдийг гаргав.
- Оюу толгой компаний Байгаль орчны хэлтэс 2020 оны ажлын тайлангаа танилцууллаа,
- Оюу толгой уурхайн Хаягдлын сан дээр Мөнх ногоон галба ТББ -ын мониторингийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж баталлаа.
- Малын эрүүл мэндийн төвийн мэргэжлийн үйл ажиллагаа эхэлж байгаа мэдээлэлтэй танилцав.
- Ханбогд сумын мал сүрэгт хийгдэх өвчлөлийн суурь судалгааны төслийн мэдээлэлтэй танилцав.
- 2020 онд баг бүрт 5 гар худаг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах шийдвэрийг гаргав.
- Малчны зах, Мал нядалгааны зам төслүүдийг малчдаас гарсан саналын хувилбарын дагуу ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлав.
- Бэлчээрийн нөөцийн зураглал гаргаж, уг зураглалд тулгуурлан шинээр гаргах уст цэгийг тогтоох, малчдаас санал авах.
- Малчдаас ирсэн 2 өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэв.
- Тэжээлийн ургамал тариалах төслийн оронд хэрэгжүүлэх төсөл дээр талууд хувилбар боловсруулан танилцуулахаар тохиролцов.
- ГТЗ-н Мэдээлэл харилцаа холбоо, олон нийтийн сүлжээнд мэдээ оруулах үйл ажиллагааг удирдах журмын төслийг хэлэлцэв
- ГТЗ-ийн Вэбсайтын ерөнхий бүтэц, загварыг хэлэлцэв
- ГТЗ-н ашиг сонирхолын зөрчлийг удирдах журмын төслийг хэлэлцэж баталлаа
Ханбогд сумын Гурван талт зөвлөл