Ханбогд сум 2022 оны арванхоёрдугаар сарын 25
Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурлыг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд ГТЗ-ийн гишүүд болох Ханбогд сумын Засаг захиргааны төлөөлөл, Малчдын төлөөлөл, Оюу Толгой компанийн төлөөллүүд оролцлоо.
Хурлаар хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг хэлэлцэж дараах байдлаар шийдвэрлэв.
- ГТЗ-ийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 36 ажлын биелэлтийг заалт тус бүрээр дүгнэж, цаашид дэлгэрэнгүй тайланг орон нутгийн иргэдэд танилцуулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай заалтуудыг 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр тохиров.
- ГТЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн “Малчдын гомдол барагдуулах гэрээ 1”, “Малчдын гомдол барагдуулах гэрээ 2”-ний холбогдох заалтын хүрээнд 2023 онд хэрэгжүүлэх 24, бусад 11, нийт 35 ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Ханбогд сумын Гурван талт зөвлөл