Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн ээлжит хурал үргэлжилж байна

——————————————————————————————————————–

Ээлжит хурлаар:

– Оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хувилбар, арга зам,

– Хаягдал хадгалах байгууламжийн асуудалтай холбоотой нэгдсэн хурал зохион байгуулах ажлын явцын мэдээлэл,

Мал нядалгааны шугам, малчны зах төслийн явцын мэдээлэл,

– Оюу толгой төслийн гүний уурхайн суултын бүс, түүний нөлөөллийн танилцуулга,

– “Мөнх ногоон Галба” ТББ-ын үйл ажиллагааны төлөвлөлт, явцын мэдээлэл,

– Ахмадын холбооны үйл ажиллагааны төлөвлөлт, явцын мэдээлэл,

– Малчдын оролцоотойгоор усалгааны болон хог хаягдлын ажлыг гүйцэтгүүлэх талаар санал солилцох,

– Усны менежментийн асуудалтай холбоотой зохион байгуулагдах нэгдсэн хурлын тов тогтоох,

– Мал аж ахуйн 10 жилийн хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх арга зам тодорхойлох,

– Малчдын гомдол барагдуулах (гэрээ-1, гэрээ-2)-ний хэрэгжилтийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх, ГТЗ-ийн дүрмийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлын явцын мэдээлэл,

– Оюутолгой төслийн Байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд санал солилцож, холбогдох шийдвэр гаргахаар ажиллаж байна.

Хурлын үеэр Оюу Толгой компанийн холбогдох мэргэжилтнүүд, “Мөнх ногоон Галба”, Ханбогд сумын “Ахмадын хороо”-ны төлөөллийг ирүүлэн, талуудын зүгээс санал солилцлоо.

ГТЗ-ийн энэ удаагийн ээлжит хурал нь 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

#TPC

#Гурван_талт_зөвлөл

rpt

Санал болгох мэдээ