ХАНБОГД СУМЫН ГУРВАН ТАЛТ ЗӨВЛӨЛИЙН“ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” ЗАРЛАГДЛАА

————————————————————————————————————

2023.06.02                                                                                                                          Ханбогд

Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн шийдвэрээр 2023-2024 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцаж байгаа дараах шалгуурыг хангасан Ханбогд сумын малчин өрхийн оюутанд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгийг Оюутолгой компаниас санхүүжүүлэн олгоно.

Тавигдах шаардлага:

Ханбогд сумын малчин өрхийн хүүхэд байх

Сурлагын голч оноо 2.8 ба түүнээс дээш байх

Дотоодын их, дээд сургуульд шинээр элсэн орж байгаа суралцагчийн хувьд ЭЕШ-ын оноо 480 ба түүнээс дээш байх

Магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд суралцдаг байх

Нийгэм, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх (Залуусын хөгжлийн хөтөлбөр г.м)

Бүрдүүлэх материал

“Гурван талт зөвлөлийн талаарх миний ойлголт” эсээ (500-с дээш үгтэй)

Оршин суугаа газрын тодорхойлолт (Багийн Засаг дарга эсвэл И-Монголиа лавлагаа)

Суралцаж буй сургуулийн тодорхойлолт (Голч дүн)

Иргэний үнэмлэхний хуулбар

Сургалтын төлбөрийн нэхэмжлэх

Дотоодын их, дээд сургуульд шинээр элсэн орж байгаа суралцагчийн хувьд ЭЕШ-ийн онооны батламж

Малчин өрхийн А дансны хуулбар (2022 он)

Олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдал (Сертификат, батламж, фото зураг, мандат, … гэх мэт)

Материал хүлээн авах хугацаа, байршил

Материалыг PDF хэлбэрээр и-мэйлээр эсвэл хэвлэмэл байдлаар Ханбогд сумын Иргэдийн хөгжлийн төвийн 2 давхарт 2023.08.01-09.20-ны өдрийг дуустал хугацаанд хүлээн авна.

Холбогдох утас: 95099830, 89999922

И-мэйл: uuganbayar@cssmongolia.org

Санал болгох мэдээ