Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн санаачлага, Оюутолгой ХХК-ийн санхүүлжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь Малын тэжээлийн ургамал тариалах төсөл юм.
Төслийн зорилго нь говийн нөхцөлд хямд өртгөөр өвс тэжээл бэлтгэх боломж нөхцөл, малын тэжээл тариалах нь цаашид эдийн засгийн үр өгөөжтэй эсэхийг тодорхой болгох юм.
Уг төслийг туршилтын байдлаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгч байгууллага нийт 16 цэгээс хөрс, усны дээж авч шинжилгээ хийсний үр дүнд 8 цэгийг сонгож, цэг тус бүр дээр 0.5 га талбайд 5 төрлийн тэжээлийн ургамал тариалж байна.