Ханбогд сумын Гурван талт зөвлөлийн санаачлага, Оюутолгой компанийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Малчин өрхийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт амжилттай явагдаж дууслаа.
“Малчин өрхийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь Гурван талт зөвлөлийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийн нэг бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуульд суралцаж буй Ханбогд сумын малчин өрхийн оюутнуудад мэргэжил болон курс харгалзахгүйгээр сургалтын төлбөрийн 50 хувийг Оюутолгой компаниас санхүүжүүлэн олгож байгаагаараа онцлог юм.
Ханбогд сумын малчин өрхийн 31 оюутан тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага хангаж, амжилттай тэнцэн тэтгэлгийн батламжаа хүлээн авлаа.
Тус хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, ажиллах боловсон хүчнийг аймаг, сумандаа ирж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх бодлого төлөвлөгөөтэй уялдсан томоохон хөрөнгө оруулалт болж байна.
Оюутан залуусынхаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.